📅

Махны үнэ Хятадуудын гарт байна

🕔 2018/11/27 13:40

Махны үнэ өдийд хамгийн доод цэгтээ хүрдэг. Гэтэл үнэ буух биш улам өсөөд л байна. Учир юу гэхээр Улаанбаатар хотын мах бэлтгэл, мах нөөцлөх болон хотын хоёр захад байгаа мах нядалгааны бойнууд үндсэндээ Хятадууд мэдэлд байгаа явдал юм.

Тэд өдөр болгон асар их хэмжээгээр мах худалдан авдаг. Авсан махаа хагас боловсруулсан нэртэй бакетлаад урагшаа гаргаж байна. Мөн маш их хэмжээгээр зоорилж байгаа.

Мэдээж хавар гаргаж ирээд эргүүлээд бидэнд үнэтэй зарна. Махны үнийг ерөнхийдөө махны бизнес хийдэг асар их бэлэн мөнгөтэй Хятадууд барьж байна.

Хотын эргэн тойрон Хятадуудын махны үйлдвэр нэртэй сэндвичин грашуудаар дүүрсэн.

Ядаж мал, махныхаа салбарыг бид өөрсдөө мэддэг бол. Гадныхны оролцоод байх салбар бол мах бэлтгэл, махны дотоодын худалдаа биш. Харин тэр экспортоор манайхаас мах авах энэ тэр дээр бол шал өөр асуудал шүү.

Эмээлтийн мал нядалгааны газар асуудалтай байна. Хятадууд дураараа дургиж байна гэх гомдол иргэдээс олон сонссон. Үүний дагуу нилээн дээхэнэ Мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоож байгаа дуулдана лээ. Гэтэл төд удалгүй эргээд ажиллаад эхэлсэн байдаг.

Үүнийг бүр нарийн шалгаад, хуулийнх нь дагуу арга хэмжээ авч хятадуудаас махны зах зээлээ авармаар байна. Энэ цаашлаад улсын аюулгүй байдалтай холбогдоно гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. 

Бид дотооддоо хяналт тавьж чадахгүй хэдэн ядарсан хужаа нарт мал, махаараа тоглуулаад, өндөр үнээр малынхаа махыг гадны хүний гараас авч идээд сууж байдаг дүүрсэн заяатай мөн тэнэг улс аа. 

Үүнийг өдий болтол мэдэлгүй Хятадуудыг давраасан хэрэг лав биш. Хэн нэг эрхэм нь гар хөлөө дүрж, хутгалдаж л суугаа биз.

Арчаагүй төртэй, хууль хяналт гэгч нь завхарсан, хужаагийн боол болж дууссан ийм нэг улс манайхаас өөр хаа ч байхгүй. 

 

М.Март

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?