📅

Нурмагомедов хагас жилээр эрхээ хасуулж магадгүй байна

🕔 2018/10/15 11:00

Нурмагомедов хагас жилээр эрхээ хасуулж магадгүй байна

UFC буюу Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээний аварга Хабиб Нурмагомедов эрхээ хагас жилээр хасуулж, 350 мянган ам.доллараар торгуулж магадгүй байгаа тухай түүний эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов мэдэгджээ.
Хабиб Нурмагомедов сарын 7-нд болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. Тэмцээн дууссаны дараахан Оросын тулаанч Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан зодоон цохион болж даамжирсан юм. Түүний гаргасан авирыг "UFC”-ийн тэргүүн Дэйна Уайт шүүмжилж, тамирчин залууг торгуулж магадгүй бөгөөд америкийн виз авахад хүндрэл учирч болзошгүй хэмээн мэдэгдсэн юм.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?