📅

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт болов

🕔 2016/03/02 15:58

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалт өнөөдөр боллоо. Тус сонгон шалгаруулалтанд АЗДТГ-ын НХХ-ийн дарга, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, ЭМГ-ын ХШҮМХэлтсийн дарга, ЭМГ-ын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга, Хонгор сумын Соёлын төвийн эрхлэгч, аймгийн Музейн дарга, Залуучууд театрын дарга зэрэг 9 ажлын байр зарлагджээ.

 Үүнээс зарлагдсан зургаан ажлын байранд холбогдох материалын шаардлага хангасан есөн хүн бүртгүүлсэн байна. Эдгээр хүмүүс Сорилын шалгалтыг цахим хэлбэрээр өгч тэнцсэн зургаан хүн үргэлжлүүлэн хоёр гуравдугаар шат буюу Бичгийн ур чадварын шалгалтыг эсээ, албан тоот, шийдвэрийн төсөл төлөвлөх хэлбэрээр Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох ярилцлагын шалгалтуудыг тус тус өгч тэнцсэн байна. Дээрх шалгалтыг зохион байгуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар хэлэхдээ:- "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэн зургаан хүний холбогдох материалыг Төрийн албаны салбар зөвлөлд явуулна. Тус зөвлөл хуралдснаар дараагийн шийдвэрүүд гарна” гэлээ.

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах тов мөн 2 дугаар сард зарлагдсан. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 3 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд бүртгэж, шалгалтыг 3 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд авах юм байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?