📅

Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ЦАГДААД ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ

🕔 2018/10/02 13:33

Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ЦАГДААД ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ

Ардчилсан намаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-ний өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшлаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” гэж ярьсан нь түүний эсрэг цагдаад гомдол гаргахад хүргэжээ.

Ардчилсан намын зүгээс Б.Махбалыг хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй гэж мэдэгдээд, ор үндэслэлгүй мэдээлэл түгээсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намын нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзсэн байна. Тиймээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж, гэм буруутайг тогтоож, Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсэж гомдол гаргасан нь энэ аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?