📅

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв

🕔 2018/10/01 14:01

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах бодлого, оруулах санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.
Тэрбээр, "2019 оны улсын төсөв бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, шийдвэрлэх хариуцлагатай төсөл байх ёстой. Тиймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг нягтлах ажлын хэсэг байгууллаа. Мөн Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товтой холбоотой Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг өргөн барих талаар мэдээлэл хийсэн" гэлээ.
 
Тэрбээр мэдээллийнхээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
 
-ЗТХ-ийн сайдыг томилохдоо ямар шалгуур тавих вэ. Таны нэрийг өргөн барих талаар яригдаж байсан?
 
-Миний бие ЗТХ-ийн сайдаар ажиллахгүй. МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ.
 
-Монгол улсад тогтолцооны хямрал бий болсон талаар ярих боллоо. Үүнд МАН гол буруутан гэж болох уу?
 
-Тогтолцооны буруутанг хайвал өнгөрсөн 27 жилийг эргэн харах хэрэгтэй. Өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа. Гол алдаа бол системдээ биш улс төрийн нам, улстөрчдөд байгаа.
 
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?