📅

Цаасан дээр зурагдсан Дарханы нефтийн үйлдвэр

🕔 2018/09/28 10:46

 

Цаасан дээр зурагдсан Дарханы нефтийн үйлдвэрАливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй, эдийн засгийн суурь бааз нь газрын тосны салбар гэдэг. Монголчууд ухаан орсон цагаасаа л "Бид Оросоос шатахууны хамааралтай” гэх базаахгүй үгийг сонсдог ч тэр үг нь байх л учиртай мэтээр ойл­госоор өнөөдрийг хүрэв.

Гэтэл энэ салбарын томоохон эрдэмтэнтэй уулзвал "дэлхий дахинд түүхий тосны хамаарал гэдэг ойлголт байдаггүй”-г барим тавим нотолсон юм. Учир нь Олон улсын худалдааны дэг жаягаар чөлөөтэй арилжаалагддаг, дэлхийн зах зээл дээр үнэ нь тогтоогддог ийм л түүхий эдийг бид бензин, шатахуун гэж нэрлээд, хойд хөршөөс мөнхийн хамааралтай мэтээр ойлгож заншсан. Үүнийг нь ч манай шатахуун импорлогчид овжноор ашиглаж тэдийг үнээ нэмж байна хэмээн хэлдэг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нефтийн импортоос ихээхэн ашиг олдог хэдхэн компани монополь тогтоогоод 24 жил болчихлоо. Эдгээр компаниуд монополь ашгаа алдахгүйн тулд Засгийн газарт нөлөөлсөөр ирсэн нь ч тодорхой. Өнгөрсөн хугацаанд монголчуудыг гал алдуулчихалгүй өнөөдөртэй золгуулсан ОХУ маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс. Олон улсын жишгийг харахад хоорондоо дайны байдалтай улс орнууд л газрын тосоо нийлүүлдэггүй. Бусад улсын хувьд нийлүүлэхгүй байх ёс журам байхгүй. Манай Монголын хувьд хөрш ОХУ-тай сайн хөршийн найрамдалт харилцаатай.

Гэхдээ цаашид өнөөдрийн жишгийг өөрчилж өнө удаан жил яригдсан газрын тос боловсруулах үйлдвэр яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол мөнхийн түлшний гачаалд орсон хэвээрээ л байна. Хэрвээ уншигчид санаж буй бол "Дарханд жилд 20 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө бэлэн болчихсон, санхүүжилтийн эх үүсвэр нь ч бэлэн” хэмээн бид дөрвөн жилийн өмнө ярьж бичиж байсан удаатай.

Өөрөөр хэлбэл 2011 онд дээрх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч нь ч бэлэн байсан ч одоо цаасан дээр зурагдсан тэр үйлдвэрийн бараа, сураг ор тас алга болсон. Уг нь Монголын төрийн өмчийн оролцоотой компани, Японы гурван компани энэ үйлдвэрийг барьж байгуулах, ашиглалтад оруулах гэрээг 2014 оны зургадугаар сард байгуулж 2015 онд үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаад туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэн 2016 оны хавар ашиглалтад оруулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, АН-ын Засгийн газар, УИХ-ын хоёр жил хагасын хугацаанд бүрэн ашиглалтад орох бололцоотой төдийгүй үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулах учиртай.

Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензиний борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэмээн тухайн үеийн эрх баригч намынхан сайрхан ярьж байсан юм. Хэрвээ Дарханд яригдаж байсан нефть боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, хүчин чадлаа 100 хувь ашигласан бол Эрдэнэт, Таван толгойгоос ч илүү шууд болон шууд бус орлого, ашгийг монголчууд хүртэх боломжтой байсан. Хатуухан хэлэхэд үе үеийн Засгийн газар хийгээд Ерөнхий сайд нар нефтийн бүтээгдэхүүнийг стратегийн чухал ач холбогдолтой гэж үзсэн бол өдийд Дарханы үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол түлшний хараат байдлаас гарах боломж бололцоо гээд бүхий л зүйл байсан. Яг үнэндээ 1990 оноос хойш бензин шатахууны тасалдал бий болж, улсаараа хүнд байдалд хэд хэдэн удаа орж байсныг бидний аав ээж нар бэлээхэн гэрчилнэ.

Тиймээс л У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудлыг яаралтай цэгцэлж анхааралдаа авахгүй бол энэ улс орон чинь сүйрлийн ирмэгт ирлээ гэдгийг дуулгах байна.

Erennews.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?