📅

БИДНИЙ ҮНЭН ГЭЖ ИТГЭДЭГ ТҮҮХИЙН ХУДАЛ БАРИМТУУД

🕔 2018/09/28 09:11

БИДНИЙ ҮНЭН ГЭЖ ИТГЭДЭГ ТҮҮХИЙН ХУДАЛ БАРИМТУУД

 

Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүсийн толгойд бодлууд хөвөрдгөөрөө хөвөрсөөр өдгөө хүмүүс шинжлэх ухааны олон нээлтийн ард гарсан. Ийм үед батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх. Тэгвэл дунд сургуульд байхаасаа л бидний үнэн гэж итгэж ирсэн зарим нэгэн зүйл худал гэдгийг "Brightside.me” сайт онцолжээ.

 Наполеоны цэргүүд Египтийн Сфинскийн хамрыг сүйтгээгүй

Эрт цагаас Египетийн Сфинск олон нууцыг хадгалсаар ирсэн ч түүний нууцыг хэн ч тайлж чадаагүй өдий хүрсэн билээ. Хефрений пирамидыг барих үед Сфинскийг босгосон гэж үздэг. Гэтэл пирамидуудыг барьсан талаар бичсэн эртний папирусан дээр Сфинскийн тухай огт дурдаагүй байдаг. Эртгийн египетчүүд дээрх нүсэр барилгуудыг барихад гарсан зардлыг дэлгэрэнгүй бичиж тэмдэглэсэн атлаа Сфинксийн талаар нэг ч үг дурсаагүй байдаг.

Маш олон ном зохиолд Наполеоны арми 1937 онд туркуудтай байлдах үедээ Сфинскийн хамрыг сүйтгэсэн гэж бичсэн байдаг ч Дани Улсын аялагч Фредерик Норденын 1700-аад оны үед бичсэн тэмдэглэлд Сфинксийг хамаргүй байсан тухай бичсэн нь Наполеоны домгийг үгүйсгэж байгаа юм.

 

Napoleon-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Гладиатор үхтлээ тулалддаггүй

Гладиаторууд үхтлээ тулалддаг гэдэг худал. Мэдээж тулалдааны үед хэн нэг нь үхэх үе байдаг ч хэн нэгнийгээ үхүүлэх хүртэл тулалддаггүй байжээ. Заримдаа хэн нэг нь гэмтэж эсвэл туйлдаж ядартлаа тулаанаа үргэлжлүүлэх үе ч байдаг байж. Гладиаторууд маш үнэтэй байсан бөгөөд тулаан бүхийн төгсгөлд нэг нь амиа алдсан тулаан их үнэ цэнэтэйд тооцогдож байжээ.

 

gladiator-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Стоунхенж цаг тооллыг хэмжих хэмжүүр биш

Английн Уилтер хэмээх газарт байрлах Стоунхенж цогцолборыг хэн, хэзээ ямар зорилгоор, яаж барьсныг эрдэмтэн, судлаачид олон жилийн турш судалж, олон таамаглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн нэг дүгнэлтэд одоо хэр хүрээгүй байна. Зарим хэсэг нь нас барагсдыг нутаглуулдаг оршуулгын газрын нэг хэлбэр, зарим нь эртний үндэстүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг.

МЭӨ 2640-2680 жилийн өмнө байгуулагдсан хэмээн таамагладаг энэхүү тойрог хэлбэрийн эртний байгууламж нь тус бүр нь 25 тн жинтэй 30 ширхэг чулуун багана, 50 тн жинтэй таван ширхэг хаалга, таван тн 82 хавтан чулуунаас бүрддэг. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгүй учир эдгээр чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Тус байгууламжийг босгоход дээрх чулуун хавтангаас гадна 15 км куб гуалин шаардагдсан бөгөөд 1000 ажилчин 300 жилийн турш ажилласан гэсэн таамгийг судлаачид дэвшүүлээд буй. Хүн төрөлхтөний эртний гайхамшиг болсон энэхүү цогцолборыг 1986 онд албан ёсоор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэжээ. Гэвч Стоунхенжийн сүүлийн үеийн зурагнуудыг өмнөх үеийн зурагтай харьцуулахад байрлалын үед хоорондоо нэлээн ялгаатай байдаг аж.

 

Стоунхенж-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон биш

Мэдээж Вашигтон 1787 онд Америкийн Ерөнхийлөгч болсон. Гэсэн хэдий ч Жорж Вашингтоныг Ерөнхийлөгч болохоос найман жилийн өмнө энэхүү байр суурин дээр 10-аад хүн ажиллаж байсан бөгөөд анхны Ерөнхийлөгч Сэмюэль Хантингтон байсан аж.

 

Сэмюэль-Хантингтон-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Магеллан тойрон аялал хийсэн анхны хүн биш

Португалийн энэхүү аялагч нь дэлхийг тойрох аялалаа хийж дуусгалгүй 1521 онд Филлипиний арал дээр аборигенчүүдэд алагдсан байна. Түүний аялал дуусахад ердөө л 17 сар үлдээд байжээ. Гэсэн хэдий ч энэ аялалыг Хуан Себастьян де Элькано үргэлжлүүлсэн аж. Магелланыг амь үрэгдсэний дараа Элькано аялалыг зогсоож эргэн явахыг хүсч байсан боловч португальчуудын довтолгооноос айж ийнхүү аялалыг үргэлжлүүлсэн байна.

 

Хуан-Себастьян-де-Элькано-000-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Ван Гог өөрөө чихээ тасдаагүй

Шаргуу хөдөлмөр, гарын мэдрэмжинд захирагдан зургаа зурдаг тухайгаа Винсент Ван Гог ярьсан байдаг. Түүний чихээ боосон гаанстай хөрөг зураг 1990 оны сүүлчээр 80-90 сая ам.долларын үнэ хүрч байсан юм.

Ван Гог өрөөсөн чихээ тасдчихсан юм гэнэ билээ. Тэрбээр "Ертөнцийн дуу авиаг нэг л чихээр сонсоход хангалттай” гээд өрөөсөн чихээ тасадсан гэсэн дам яриа бий. Харин бодит байдал дээр алдарт зураач найзтайгаа муудалцаж, хутга барин дайрсанд уурссан Ван Гогийн дотны найз Паул Гомандин гартаа барьсан хайчаараа Ван Гогийн чихний дэлбээг хайчилчихсан гэдэг.

 

Vincent-Van-Gog-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Викингүүд эвэртэй дуулга хэрэглэж байгаагүй

Викингүүд гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна. Магадгүй эвэртэй дуулга өмссөн, үслэг эдлэлээр биеэ хучсан зэрлэг хүмүүс дүрслэгдэж байгаа бай. Яг үнэндээ археологчид викингүүдийг яг ямар дуулга хэрэглэдэг байсныг өнөөг хүртэл тогтоож чадаагүй юм. Тэдний булшнаас эвэртэй дуулга олддог ч энэ нь ямар нэгэн шашны зан үйлд зориулагддаг гэсэн таамгийг олон судлаач дэвшүүлээд байна.

 

винки-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Кристофер Колумб Америкийг анх нээгээгүй

Дэлхийн түүхэнд Америк тивийг Кристофер Колумб 1492 онд нээсэн гэдэг ч викингчүүд хамгийн анх америкт ирж байжээ.

 

Christopher-Columbus-2017-300x130 Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд
 
 
 

 

Эх сурвалж: Амралтын шуудан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?