📅

ISO 9001 нэвтрүүлэх ажлын хүрээнд нийслэлд ажиллав

🕔 2016/03/01 14:09

Аймгийн ЗДТГ-т ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Чанарын багийн хамт олон 2 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НДЕГ, Мобиком корпораци, Хан-Уул дүүргийн НДХэлтэст ажиллав.  

Эдгээр байгууллагууд дээр ЧУТ-ны үндсэн зарчим, ач холбогдол, үйл явцын уялдаа хамаарал, баримт бичиг боловсруулалт, баталгаажуулалт идэвхижүүлэлтийг хэрхэн зохион байгуулдаг талаар туршлага судаллаа. Мөн Чанарын удирдлагын тогтолцооны үндэсний зөвлөх, Тэргүүлэгч аудитор Б.Гэрэл Чанарын баг болон бүлгийн ахлагч нарт тусгай нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, цаашид юуг эн түрүүнд анхаарах талаар зөвлөмж өгч ажилласан байна.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?