📅

Дархан-Уул аймгийн 1-р сургуульд "Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

🕔 2018/09/21 10:58

Дархан-Уул аймгийн 1-р сургуульд "Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

 

Дархан-Уул аймгийн ууган Нэгдүгээр сургуульд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль хөтөлбөр хэрэгжихээр болжээ. 2018-2020 он хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болж сурагчдын эцэг эхчүүдэд сургалт явуулсан байна. Монгол улсын Засгийн газрын тушаалаар батлагдсан хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаална гэж тусгасан байдаг. Тус зорилтын хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг сонгох шалгуур үзүүлэлтийн дагуу манай аймгийн нийт 12 сургуульд судалгаа хийж дүгнэн нэгдүгээр сургуулийг сонгожээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, хүүхдийн эрхийн зөрчил буурах ач холбогдолтой юм байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?