📅

Хонгорзул цэцгийн домог

🕔 2018/08/21 16:17

 

Хонгорзул цэцгийн домогНэгэн удаа Газрын хаан ганц хүүгээ хань ижилтэй болгох нууцхан хүсэлдээ хөлөгдөн тэнгэрийн болон, лусын хаадыг гүнж, дагинсаа дагуулан ирэхийг санал болгож гэнэ. Тэд хариуд нь бидний уулзалтанд гүнж, ханхүү нар оролцдоггүйг та мэдэж байгаа тиймээс чадахгүйнээ гэхэд….

 

Газрын хаан би нэг л удаа та 2-оос гуйя. Үүнийг л зөвшөөрөөч та 2 надаас бас хүссэн нэг нэг зүйлээ гуйгаарай хэмээн зөвшөөрхийг ятгав. Арга буюу Тэнгэрийн хаан, Лусын хаан хоер зөвшөөрч гүнж, ханхүү нараа дагуулж ирэхээр болжээ. Тэнгэр, Газар, Лусын хаадын уулзалт нижгэр болж гурван өдөр дараалан бороо орж байгаль дэлхий урьд байгаагүйгээрээ сэргэж цэцэг, жимс үлгэрийн юм шиг ургаж байв.

Лусын гүнжид ханхүүгийн уншдаг уран сайхан өгүүллэг, үлгэр, домогийг багтаасан ном судар ихэд таалагдсан бол Тэнгэрийн гүнжид газрын одод болох ишин дээрээ бүжин найгасан үлэмж гоо цэцэгс хамгаас илүү сэтгэлийг нь татаж байв.

Уулзалтын үеэр Тэнгэрийн гүнж аавдаа хандаж Газрын хааны ханхүүд сэтгэлтэй болсноо хэлж энд үлдэх тухайгаа хэлхэд аав нь эрс татгалзав.

Гурав дахь өдрийн шөнө бороо зогсож ханхүүгийн ордны гадаа Тэнгэрийн гүнж Лусын гүнж тэр гурав хамгийн ариун нандин зүйл хайрын талаар ярилцаж байтал Тэнгэрийн гүнж гэнэт сэтгэл нь догдолж цурхиран уйлав. Ханхүү түүнийг аргадан нулимсыг арчиж сэтгэлтэйгээ хэлжээ…Гэвч Тэнгэрийн болон Лусын гүнжүүд урьд өмнө хэзээ ч газрын ханхүүгийн гэргий болж байгаагүй аж.

Ханхүү гүнж хоёр ихэд гуниглав. Үүр цайж Тэнгэрийн хаан болон Лусын хаан гүнж ханхүү нараа дагуулан явах болоход Тэнгэрийн гүнж алга болсон байлаа. Түүнийг Газрын хаад ийш тийш илч довтолгон өдөр шөнгүй хайлгажээ. Эцэст нь Тэнгэрийн хаан үүр цүүрээр Газрын хааны ордны үүдэнд санаашран сууж байгаад нар мандахад тэдний үүдэнд нэгэн цэцэг дэлбээлж байгааг хараад түүнээс охиныхоо гэгээн ариухан хонгорхон харцыг олж харав.

Аав руугаа уучлал хүсэх мэт харан дэлбээлж байгаа охиныхоо амьсгалыг мэдэрсэн Тэнгэрийн хаан түүнийг тасдаж аваад явахыг хүссэнгүй. Харин нэг хүслийн биелүүлнэ гэж амалсан Газрын хаан ханхүү хоёрыг дуудан, Ханхүүд хандан Миний гүнж чамд чинь сэтгэл алдран танай ордны үүдэнд үлджээ. Түүнийг насан туршдаа чин сэтгэлээр хайрлаж яваарай ,ганцхан үүнийг л хүсье.

Түүнийг битгий ганцаардуулаарай энэ цэцэгт миний охины ХОНГОРЗУЛ гэдэг нэрийг өгөөрэй гэж хэлээд бодлогошрон бодлогошрон байж өөрийн эрхгүй нулимс дусаан тэнгэрийн цээлд хорогдон хорогдон, гуниглан гуниглан одов. Ханхүү тэрхүү цэцгийг ажиглан хартал яг тэр шөнийн ярилцаж байхад Тэнгэрийн гүнжийн нулимс унагасан газар цэцэг дэлбээлсэн байлаа.

Үүнийг харсан Лусын гүнж хоёр найзынхаа чин хайрыг хүндэтгэж өнө мөнхөд услаж явхаа амлаж өнөө хүртэл ХОНГОРЗУЛ цэцэг Тэнгэр Газар Лусыг холбосон ганц цэцэг гэж хүндлэгдсээр ирсэн түүхтэй. Ханхүү ч насаараа гэргий авалгүй ХОНГОРЗУЛАА харж хайрлаж явсан домог байдаг. ХОНГОРЗУЛ цэцгийн өргөстэй болсон түүхийг өөрийн гүнжээ муу муухай бүхнээс хамгаалах гэсэн аавых нь сэтгэлийн нулимс нь ХОНГОРЗУЛ цэцгийн ишин дээр уусан урсахдаа өргөс болсон гэдэг ба Тэнгэрийн гүнжийн цэвэр ариун сэтгэл Газрийн ханхүүгийн чин үнэнч сэтгэлийг ХОНГОРЗУЛ цэцгээр билэгдэн чин хайрын цэцэг, ордны титэмт цэцэг, тэнгэрийн гүнж цэцэг, тэнгэрийн дагина цэцэг хэмээн хүндэтгэн нэрлэж ирсэн хуучны домог байдаг…
Аяаа …чин хайрын нулимснаас төрсөн цэвэр ариун ХОНГОРЗУЛ цэцгийн домог ийм буюу

Хайртай хуудаснаас


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?