📅

Дарханд таван настай охин сураггүй алга болжээ

🕔 2018/08/21 14:56

 

Дарханд таван настай охин сураггүй алга болжээДархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн "Ширээ нурууны нутаг” гэдэг газар  5 настай охин уржигдар өдөр алга болжээ. Охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй гэсэн дуудлага өчигдөр өглөө ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан болон орон нутгийн иргэд, цагдаагийнхан нийлсэн 112 хүн эрэн хайж байна. 

Эрлийн багийнхан Ширээ нурууны нутаг, Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т самналт хийсэн ч олдоогүй аж. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?