📅

ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа

🕔 2018/08/14 09:08

 

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн улмаас маш олон хүн ажлаасаа чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн ням гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн. 

Мөн өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Б.Анир 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?