📅

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал, нягтлан бодогч нарын анхааралд

🕔 2018/08/09 12:42

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 273 дугаар тогтоолд дурдсаны дагуу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгийн анги доторх зүйлийг НББОУС-тад нийцүүлэн зөв ангилан бүртгэх, буруу бүртгэснийг данс хооронд шилжүүлэх замаар залруулах бүртгэлийг хийлгэн орон нутгийн өмчийн газарт баталгаажуулна.

Тус газраас 2018 оны 06 дугаар сарын 27-нд тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг даалгавар хүргүүлснээс өнөөдрийн байдлаар нийт 12 байгууллага баталгаажуулсан нь хэрэгжилтийн биелэлт хангалтгүй байгаа тул үлдсэн Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Иймд 2018 оны 8 дугаар сарын 20-ноос өмнө хөрөнгийн данс хоорондох ангилал, шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байгууллагад хариуцлага тооцохыг мэдэгдье.

Дээрх шилжилт хөдөлгөөн хийгдэх шаардлагагүй байгууллагууд манай газарт албан бичгээр хандана уу.

Жич: Тогтоол болон холбогдох байгуулагуудын нэрсийн жагсаалтыг хавсаргав.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?