📅

Борнуур сумын бетон гүүр эвдэрч, хөдөлгөөнийг хязгаарлав

🕔 2018/07/17 14:39

Борнуур сумын бетон гүүр эвдэрч, хөдөлгөөнийг хязгаарлав

Төв аймгийн Борнуур сумын нутаг, Дархан чиглэлийн замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т түр зуурын усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүйд хүрчээ.

Мөн Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад байна. 

Уг замд өчигдөр /2018.07.16/ мөн үер бууж,  жолоочид уг замыг сонгон зорчихгүй байх, аялал амралтаа түр хугацаагаар хойшлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөсөн.  Өнөөдөр дахин Дархан чиглэлийн замд үер бууж, зам эвдрэл ихтэй тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. 

Г.Сүрэн

http://www.shuud.mn/a/498987

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?