📅

С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАН ДАХИН БАЙЦААЛТ ӨГЧЭЭ

🕔 2018/06/05 08:25

 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганаас өчигдөр орой ТЕГ-ын мөрдөн байцаагчид байцаалт дахин авчээ. Энэ талаар эх сурвалж "Б.Булган өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгсөн” гэв.


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байгаа.

Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр "С.Зориг агсны хамтран амьдрагч асан Булганыг яллагдагчаар татсан. 

Анх гэрчээр, дараа нь хамжигчаар тооцон шалгаад хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Одоо харин Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэн шалгаж байгаа. Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна” гэж ярьсан удаатай.

О.Сайханскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?