Улаан бурханы өвчний 223 тохиолдол бүртгэгджээ
🕔 2016/02/23 13:08
Дархан-Уул аймагт Улаан бурханы өвчлөл он гарсны дараах сар гаруй хугацаанд нийт 223 тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчин голдуу 12 наснаас дээш насны хүн өвчилж байгаа тухай аймгийн "Өглөөний шуурхай хурал”-ын үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир ярилаа.
Тэрбээр:-"Голомтолж гарсан Политехникумын дотуур байрын 80 хүүхдэд вакцин хийсэн бол одоогийн байдлаар "Од” цогцолбор сургуулийн сурагчдыг дархлаажуулсан. Мөн тархвар судлалтын заалтаар Мененгитын вакцинийг Дархан сумын "Хэрэмхэн” ,15, 10, 7 дугаар цэцэрлэгийн 283 хүүхдэд хийгээд байна” гэв.
Хүүхэд бүрийг уг өвчний эсрэг вакцин тарих болсноор тус аймагт улаанбурхан өвчин сүүлийн жилүүдэд гараагүй юм байсан аж.
Б.Норовсамбуу