📅

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

🕔 2018/05/16 15:30

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Бидний өдөр бүр итгэж, зөв хэмээн бодож, хийж явдаг зүйлс худал хуурмаг, таны бодож байснаас огт өөр байвал яах вэ? Дэлхий нийтээр итгэж явдаг тэдгээр зүйлс бодит байдал дээр үнэнээс өөр байх нь бишгүй. Зарим нь олны ам дамжин ирсэн худал цуу яриа байх жишээтэй. Ингээд бидний өнөөг хэр нь итгэсээр ирсэн, худал зүйлсийг танилцуулъя.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Arslan.mn

1.Хэл

Хэлийг хэсэгчлэн хуваан үзэж, тус бүрдээ өөр өөр амтыг мэдэрдэг буюу үзүүр хэсэг нь чихэрлэг, хоёр хажуу нь исгэлэн болоод гашууныг мэдэрч, амталдаг хэмээн хүн бүр ойлгож явдаг. Харин бодит байдал дээр энэ нь ердөө цуу яриа төдий зүйл ажээ. Эрдэмтэд ч үүнийг худал, хүний хэл зүйлсийг хуваан мэдэрдэггүй гэдгийг дурдсан байдаг. Бидний хэл бүхэлдээ бүхий л амтыг мэдэрдэг юм шүү. Энэхүү домог яриа нь 1901 онд Герман улсаас гаралтай байдаг бол 1974 онд худал гэдгийг нь баталсан байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Arslan.mn

2. Зүүн болон баруун тархи

Бид өнө эртнээс л зүүн тархины хөгжил давамгайлсан хүн анализ хийх, тоо бодох, логик сэтгэхүйг түлхүү ашигладаг бол баруун тархины хөгжил давамгайлсан хүн илүү бүтээлч, урлагийн мэдрэмж өндөртэй, зөн билэгтэй, мөрөөдөмтгий байдаг хэмээх дүгнэж, итгэсээр ирсэн. Гэхдээ хүн бүрийн хоёр талын тархи адил хөгжилтэй байдаг буюу дуулах авьяастай хүн логик сэтгэхүй нь гайхалтай хөгжсөн байх тохиолдол бий. Хүний баруун болон зүүн тархины аль нэг нь л сайн хөгжсөн байдаг гэдэг нь ташаа ойлголт аж.

 

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс undefined

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Зүүн болон баруун тархи

3.Усанд сэлэхээсээ өмнө хооллох

Эцэг эхчүүд хүүхдээ хоол идсэний дараа усанд сэлэхийг нь хориглож, ядаж 30 минут болж байж, хоолоо шингээсний дараа усанд орохыг зөвлөдөг. Эс бөгөөс цадаж хүндэрсэн биеэ даалгүй усанд живж болзошгүй хэмээн сэрэмжлүүлдэг. Гэвч энэ нь мөн л худал цуу яриа аж. Хэдийгээр усан дор байгаа ч бидний бие хийх  ёстой зүйлсээ хийсээр хоол боловсруулах эрхтэн өөрийн үүргээ гүйцэтгэж, хоолыг шингээж байдаг юм шүү.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Усанд сэлэхээсээ өмнө хооллох

4.Хар шуурга

Хүмүүс хар шуурга болж байгаа нөхцөлд гүүрэн дор нуугдвал амиа аварч үлдэж чадна хэмээн эндүүрдэг билээ. Харин ч эсрэгээрээ хүчтэй салхи салхилахад гүүр тэсч үлдэх магадлал харьцангуй бага байдаг тул таныг харин ч илүүтэй бэртээж, аминд тань хүрч мэдэх юм.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Хар шуурга

5.Хэлээ залгих

Гадны маш олон кинон дээр хэлээ залгиж үхсэн гэхчлэн ярилцдаг билээ. Энэ нь харин бодит амьдрал дээр биелэх боломжгүй юм. Ингэхийн тулд та эхлээд хэлээ огтлох хэрэгтэй. Харин хэлээ огтлох бүү хэл хүчтэй хазахад цус алдаж амь насанд хүрэх тул та залгиж ч, амжаагүй байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Хэлээ залгих

6.Архи

Бид муу муухай дурсамж, үйл явдлаа мартах гэж архийг ихээр уух нь бий. Гэхдээ архи таны дурсамжыг устгах чадваргүй. Архийг уусан нөхцөлд бид ердөө л түр зууртаа санаа зовних нь багасч, сэтгэл санаагаа өөдрөг болгож байгааг бид архи муу муухай дурсамжыг устгаж, тархины эсүүдийг үхүүлж байна хэмээн буруу ойлгодог байна.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Архи

7.Хэжээл настнуудын шаналал

Маш олон кино, зохиол, дуун дээр хэжээл насны хүмүүсийг маш ихээр шаналж, гутралд орж эхэлдэг хэмээдэг. Тэр бүү хэл хийдгээ хийчихсэн хүмүүс өөрсдийгөө хөгширч, нас нь явж байгаад ийн шаналдаг хэмээн тайлбарладаг байна. Гэтэл үүнийг няцааж нэгэн судалгааны багийнхан 40-50 насны 70 гаруй хүнийг судалгаанд хамруулж үзэхэд тэдний ихэнх нь огт шаналж, гутардаггүй бөгөөд хийх зүйлс их байна хэмээн завгүй байдаг аж. Харин цөөнх буюу 12 хүн нь мөнгө төгрөг болоод үр хүүхдэдээ бага зэргийн санаа зовнилтой байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Хэжээл настнуудын шаналал

8.Таван мэдрэхүй

Хүн бүр харах, сонсох, үнэрлэх, хүртэх, амтлах гэх 5 мэдрэхүйтэй байдаг хэмээн нэрт гүн ухаантан Аристотель айлдсан байдаг. Гэхдээ яг үнэндээ танд 21 мэдрэхүй байдаг гэвэл та итгэх үү? Харах мэдрэхүйг дотор нь өнгөт болон өнгөгүй хэмээн ангилж үзнэ. Мөн бидэнд тэнцвэрийн мэдрэхүй, өвчний мэдрэхүй, биеийн мэдрэхүй, халуун дулааны мэдрэхүй, өлсөж цангах мэдрэхүй гэхчлэн ангилсан мэдрэхүйнүүд байдаг бөгөөд эдгээр нь нийтдээ 21 хүрдэг аж.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Таван мэдрэхүй

9.Зүүдэндээ алхах

Зүүдэндээ алхаж яваа хүнийг бүү сэрээ. "Зүрх нь зогсчихно, тэднээс хол бай алчихаж мэднэ, гол нь сэрээж л болохгүй..." Энэ яриа ч мөн л эндүүрэл. Зүүдэндээ алхаж яваа хүмүүс өөртөө болоод өрөөлд барагтай л бол хохирол учруулдаггүй. Мөн тэднийг алхаж явахад нь сэрээх нь зөв санаа биш боловч тийм ч хор хөнөөлтэй зүйл ч бас биш гэнэ. Тэднийг зүгээр аясаар орхиход ганц нэг зүйлсийн байрыг өөрчлөхөөс хэтэрдэггүй байна.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Зүүдэндээ алхах

10.Шил

Шил бол хатуу биет. Харин үүнийг эртний Европчууд наалдамхай шингэн хэмээн үздэг байжээ. Шилний гол хэсэг нь доод хэсгээсээ арай нимгэн байдаг бөгөөд тэд үүнийг шингэн нь доошоо урссан тул доод хэсэг нь зузаан байгаа хэмээн тайлбарладаг байсан гэдэг. Гэхдээ одоо бол бид бүгд шил бол хатуу биет гэдгийг мэддэг билээ.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Шил

11.Худал яриа илрүүлэгч

Хүний үнэн, худал ярьж байгааг илрүүлдэг төхөөрөмж нь сүүлийн жилүүдэд эрчээ аваад байсан. Энэ нь гэмт хэрэгтэй кино зэрэгт ашиглагдаж, тэднийг барьж буйгаар дүрслэгддэг. Гэвч бодит байдал дээр гэмт хэрэгтнүүд худал ярьсан ч үнэн гэж гарч ирдэг юм. Учир нь хүн худал ярихад зүрх болон судасны цохилт хурдасдаг байна. Харин тухайн хүн маш тайван, сандралгүй ярих аваас үнэн худлыг илрүүлэгч төхөөрөмжийгтөвөггүй давах боломжтой аж.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Худал яриа илрүүлэгч

12.Цагаан хэрэм

Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Хятадын цагаан хэрэм нь сансраас тэр бүү хэл сарнаас ч үзэгддэг хэмээн 1930 онд мэдэгдсэн байдаг. Хvний гараар бvтээгдсэн байгууламжуудаас ганцхан Цагаан хэрэм л сансраас харагддаг тухай хятадууд олон жил ярьж, тvvндээ итгэдэг байсан. Гэтэл анх Америкийн сансрын нисгэгчид цагаан хэрмийг сансраас олж хараагvй гэж хэлэхэд Хятадууд, гадаадынхан болохоороо л ингэж байна гэж тухайн vедээ өөрсдийгөө хамгаалж байсан юм. Харин цагаан хэрмийг холоос тэр бүү хэл сарнаас олж харах ямар ч боломжгүй гэдгийг Хятад сансрын нисгэгчид хүртэл хэлж байсан билээ.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Цагаан хэрэм

13.Эрдэнэшишийн сироп болон элсэн чихэр

Фруктоз агуулсан эрдэнэшишийн сироп болон элсэн чихэр нь биед сөрөг нөлөөтэй бөгөөд ихээр хэрэглэвэл зүрхний шигдээс үүсгэх ч аюултай гэгддэг. Мөн фруктозтой эрдэнэшишийн сиропыг элсэн чихрээс илүү хортой гэдэг бөгөөд үүнийг хэрэлэхээс татгалздаг билээ. Харин үнэн хэрэгтээ элсэх чихэр нь фруктозтой эрдэнэшишийн сиропоос илүүтэй хөнөөлтэй төдийгүй таныг маш хурдацтай таргалуулж, аажмаар биеийг тань үхүүлж байдаг юм шүү.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Эрдэнэшишийн сироп болон элсэн чихэр

14.Ус

Өдөрт 8 аяга ус ууснаар та эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах болно. Энэ үг хүн бүрийн тархинд тодоос тод сууж өгсөн байдаг. Тиймдээ ч эрүүл, урт удаан амьдрахыг хүссэн хүн бүхэн хоолойгоор давахгүй байсан ч хамаагүй заавал 8 аяга ус уух гэж өөрийгөө зовоодог. Гэхдээ таны идэж байгаа хоол хүнсэнд ч мөн ус агуулагдаж байгаа гэдгийг бодож үзэв үү? Таны идсэн жимс, ногоо, хоол, хүнсэнд ч мөн ус агуулагддаг. Тиймээс заавал 8 аяга ус уух гэсний шаардлагагүй юм.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Ус

15.Тархи

Холливуудын кино, ялангуяа "Lucy” гэх кинон дээр хүмүүс тархиныхаа ердөө 10 хувийг ашигладаг хэмээдэг билээ. Бид ч үүнд итгэж, өөрсдийгөө ямар агуу юм бэ хэмээн өөгшүүлж байсан юм. Энэ нь мөн л биднийг төөрөгдүүлсэн хэрэг байв. Бүхий л цагийн турш бидний тархины бүх хэсэг ажиллаж байдаг тэр бүү хэл унтаж байхад хүртэл...

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Тархи

 


Эх сурвалж: www.caak.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?