📅

“Өхөөрдөм гоёо” наадмын бүртгэл явагдаж байна

🕔 2018/04/20 16:50

“Өхөөрдөм гоёо” наадмын бүртгэл явагдаж байна

 

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс "Өхөөрдөм гоё” Дэлхийн Монгол туургатан хүүхэд, багачуудын загварын наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд одоогийн байдлаар тус наадамд Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриадаас Монгол туургатны төлөөлөл, нэртэй загвар зохион бүтээгчид оролцохоор болоод байгаа юм.

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг энэхүү наадмаа уламжлал болгон дэлхийн бүр монгол туургатны соёлын арга хэмжээ болгох зорилготой. Монгол үндэстний хүүхдийн хувцсаар дамжуулан хүүхэд багачуудад үндэсний уламжлал, түүх соёлоо сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Наадам ирэх тавдугаар сарын 20-ноос гурав хоног үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Монгол туургатны үндэсний хувцасны загварын үзүүлбэр, компани, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа болж, Үндэсний болон Европ хувцасны Шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг загвар өмсөгч хүүхдүүд /5-10, 10-15 насны ангиллаар/-ийн шалгаруулна. Уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, БСШУСЯ-ны харьяа Соёлын үндэсний төв, "Монгол костюмс” агентлаг дэмжин ажиллаж байгаа аж.

Ингээд өхөөрдөм бяцхан загвар өмсөгчдөө наадамд оролцуулахыг хүсвэл бүртгэл эхлээд байгааг уламжилья. Мөн үндэсний болон Европ хувцасны чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй загвар зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүдээ өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэл Шинжлэх ухаан технологийн парк /IT парк/-ийн 117 тоот. Феликс жэйм төв, "Мисс энд Жентельмэн” сургалтын төвд явагдаж байна.

Мөн та Өхөөрдөм гоёо 1

https://www.facebook.com/%D3%A8%D1%85%D3%A9%D3%A9%D1%80%D0%B4%D3%A9%D0%BC-%D0%93%D0%BE%D1%91%D0%BE-195750531182268// хуудаснаас мэдээлэл авах буюу 99088383, 99088098 ospring.nyamaa@gmail.com хаягаар хандаж болно.

Амжилт хүсье. Дэлхийн Монгол туургатнуудын эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?