📅

Тойргийн барилдаанд их аварга М.Даваажаргал оролцож байна

🕔 2018/04/11 14:34

Тойргийн барилдаанд их аварга М.Даваажаргал оролцож байна

 

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тойргийн барилдаан хотуудад үргэлжлэн явагдаж байна. Тойргийн барилдаанд бөхчүүд идэвхтэй хамрагдаад эхэлжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ гарсан байна. Тэрбээр тойргийн барилдаанд оролцож байгаагаас гадна уламжлалт арга хэмжээнд аварга Какүрюү М.Анандын хамт оролцсоор байгаа юм.

Намрын башёгийн дээд зиндаанд хүчтэй өрсөлдөөнийг харуулж, аварга, арслангуудыг ялж шуугиантайгаар гарч ирсэн Ичиножёо Алтанхуягийн Ичинноров 25 нас хүрлээ. Түүний төрсөн өдөр өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд Хакүхо түүнд баярын мэндчилгээ хүргэсэн нь олон хүний талархлыг хүлээжээ. Мөн Япончуудын бахархал болсон энэ цагийн хүчтэнүүдийн нэг озэки Гоэйдо өнгөрөгч долоо хоногт мөн 32 нас хүрчээ.

2014 оны зун, 2014 оны есдүгээр сард Японы хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд заларсан бөх бол Ичиножёо юм. Тэрбээр аварга, арслан өндөр цолтой бөхчүүдийг ялж, тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан. Тухайн үед Ичиножёо ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Кисэносато, Гоэйдо нарыг давж, 13 даваатайгаар башёг өндөрлүүлж байсан нь сүмогийн түүхэнд шинэ үзэгдлийг авчирч байсан удаатай.

Тэр цагаас хойш түүнийг "Монголын дараагийн аварга” хэмээн өргөмжилсөн. Гэхдээ Ичиножёо үлэмж их жингийнхээ ачаар тийм ч сайн явж чадаагүй юм. Сүүлийн жилүүдэд түүний барилдааны эрч буурч жюүрёод хүртэл унах аюултай байсан. Өдгөө 215 кг жинтэй Ичиножёо А.Ичинноровийн амжилт 2017 оны сүүлээс эрс сайжирсан юм. Өнгөрөгч нэгдүгээр болон гуравдугаар сарын башёг 9-10 даваатайгаар амжилттай дуусгасан.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 21 насандаа сүмогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгсч, гэрчилгээгээ гардан авч дээд зиндаанд шуугиан тарьж байсан Ичинжёо А.Ичинноровыг 68 дахь аварга Асашёорү Д.Дагвадорж "Дээд зиндаанд шуугиан тарьж буй энэ залуу их хол явна шүү. Дараагийн аварга болно шүү” хэмээн тодорхойлж байсан юм.

Ичиножёо өнгөрөгч гуравдугаар сарын башёд есөн даваа, зургаан унаатайгаар өндөрлүүлсэн билээ.  

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?