📅

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

🕔 2018/04/09 11:22

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

 

Сүүлчийн дурсамж хичээлийн дараа 

Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөө
Анисган дундаа бид нулимстай хэмээн дуулах энэ дуу бидний зүрх сэтгэлд 18 жил эгшиглэж байна. 

Хэн бүхний зүрх сэтгэлд 10 намар, 10 хаврыг элээсэн сурагч насны дурсамж үнэтэй байр суурь эзлэдэг билээ. Чоно хамтлагийн Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? энэ дууг сонсмогц өөрийн эрхгүй сурагч насны дурсамж бодогдож, хүмүүсийг дурсамжаар аялуулдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Тэгвэл Чоно хамтлаг 10 жилийн төгсөх үеийн дурсамжийг мөнхөлсөн уг дуугаа энэ сарын 20-нд тоглогдох тоглолтондоо зориулан шинэчлэн дуулжээ. 

Чоно хамтлагийн дуучин Дэрмээ дуучин Б.Баярцэцэгтай хамтран дуулсан бөгөөд харин төгсгөлийн бадгыг Рок поп ертөнцийн амьд домог Хурд хамтлагийн дуучин Цогоо дуулж, гоцлол хөгжмийг Чинбаа, гитарыг Д.Отгонбаяр нар тоглосон нь энэ хаврын хамгийн том гэнэтийн бэлэг байлаа. Тэртээ 18 жилийн өмнө гитартай дуулагдаж байсан энэ дуу шинэчлэгдэн энэ удаад симфони оркестортой дуулсан нь мэргэжлийн хийгээд даацтай уран бүтээл болсныг сонсогч фэнүүд болон хөгжим судлаачид саашааж байна.

Уг дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийг Монгол улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиосон юм.

Чоно хамтлаг, Хурд хамтлагийн дуучин МУГЖ Д.Төмөрцог, МУГЖ Д.Отгонбаяр, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Б.Баярцэцэг, симфони оркестор зэрэг олон хүний сэтгэл зүрх энд дуунд шингэжээ.

Ийнхүү 18дахь хавартай золгож байгаа Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? уран бүтээл дахин шинээр мэндэллээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?