📅

ХАМТАРСАН БАГ ХЭРХЭН, ЯАЖ АЖИЛЛАВАЛ ҮР ДҮНД ХҮРЭХ ЗАГВАРЫГ ТОДОРХОЙЛЛОО

🕔 2018/03/30 10:20

ХАМТАРСАН БАГ ХЭРХЭН, ЯАЖ АЖИЛЛАВАЛ ҮР ДҮНД ХҮРЭХ ЗАГВАРЫГ ТОДОРХОЙЛЛОО

 

"Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь”
төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зургаан хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт амжилттай хэрэгжүүлж, хаалтын зөвлөгөөнөө2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Монгол-Японы соёлын төвд 9-16.30 цагт болно.

 

Энэхүү зөвлөгөөнөөр хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хамтарсан багт тулгамдаж буй асуудал, төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг хэлэлцлээ.

Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 9 нэгжийн хамтарсан багуудыг чадавхжуулах, төслийн хүрээнд боловсруулсан гарын авлага, маягтыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, Төсөлд хамрагдсан 9 сум, баг, хорооны хамтарсан багийн 165 гишүүнийг хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх сургалтад хамруулсанаар бүх хамтарсан багийн гишүүд нэгдсэн мэдлэг ойлголттой болж, хүүхэд гэр бүлд үйлчилгээ үзүүлж байна. Төсөл дуусах үед авсан судалгаагаар хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар 80 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Төсөл хэрэгжсэн 9 сум, баг, хорооны хамтарсан баг нь гурван жилийн хугацаанд нийт 176 кейсийг илрүүлж, 33 кейсийг холбон зуучилж, 13 кейсийг шилжүүлж, 48 кейсийг амжилттай шийдвэрлэж, 204 хүүхэд, гэр бүлд хамгааллын зөвлөгөөг өгсөн байна.

Хоёрдугаарт, Төслийн хүрээнд боловсруулсан үйлчилгээний маягт нь салбарын сайдын тушаалаар албажиж, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх хамтарсан багууд хамгааллын үйлчилгээгээ үзүүлэхдээ нэг маягт ашиглаж эхэллээ. Ингэснээр нөхцөл байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ нь шүүхэд нотлох баримтын түвшинд очих боломжтой боллоо. Хүүхдийг Ивээх Сан нь Хүүхэд хамгааллын аргазүйн төвөөрөө дамжуулан 3 жилийн хугацаанд хамтарсан багийн гишүүдэд нийт 149 удаа ганцаарчилсан зөвлөгөө, 107 удаа бүлгийн зөвлөгөө, 90 эцэг эх болон 63 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө, утсаар болон цахимаар 187 удаагийн зөвлөгөөг өгчээ.

Гуравдугаарт,Олон нийтийн дунд хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалтуудыг зохион байгуулж, нийт 221 эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулав. Эцэг эхчүүдэд зориулж хүүхдийн нас насны онцлог, түүнд тохируулан эерүү зөөлөн аргаар хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тухай "Аав ээжийн ном” нь 2017 онд ГБХЗХГ-ын "Эерэг Өөрчлөлт” цомыг хүртсэн. Судалгааны үр дүнгээс харахад 3 жилийн хугацаанд хамтарсан багийн талаарх эцэг эхчүүдийн мэдлэг даруй 2 дахин өсчээ.

Дөрөвдүгээрт, Төслийн хугацаанд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөллийн олон удаагийн арга хэмжээ зохион байгууллаа. ГБХЗХГ-ын дэд даргаар ахлуулсан төслийн удирдах зөвлөл нь бодлогын оролцогч талуудад мэдээллийг жигд хүртээх, үйл ажиллагаа, үр дүнг бодлогын түвшинд уялдуулахад чухал үүрэгтэй ажиллалаа.

Дүгнэн үзвэл, төслийн үр шимийг 9 сум, баг, хорооны 82.704 хүн амын 19.715 өрхийн 28.637 хүүхэд хүртэж, төслийн хугацаанд боловсруулсан гарын авлага, маягт нь Монгол Улсад хамгаалал шаардлагатай хүүхэд бүрт хамтарсан багаар нь дамжуулан үр шимээ өгөх боломжтой боллоо.

Монгол-Японы соёлын төв

2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гараг, 09:00-16:30 цаг

 Дэлгэрэнгүй мэдээллийг: М.Хулан 99081716

 

Төслийн танилцуулга болон ном, гарын авлагыг эндээс татаж үзнэ үү.

https://www.savethechildren.mn/mn/page/jica

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?