📅

Нас барсныхаа дараа “амаржсан” эмэгтэйн булш олджээ

🕔 2018/03/28 15:53

Нас барсныхаа дараа “амаржсан” эмэгтэйн булш олджээ

 

Италийн археологчид Имола хотоос холгүйхэн МЭ VII-VIII зуунд хамаарах нэгэн эмэгтэйн булшийг олжээ. Энэ олдвор гайхалтай гэж хэлэгдэж байгаа нь учиртай. Нэгдүгээрт, гавлын ясанд нь цоолох ажилбар хийсэн, хоёрдугаарт, нас барсан эмэгтэй бие давхар байсан бөгөөд таалал төгссөнийхөө дараа хүүхдээ "төрүүлсэн” байв. 

Энэ олдворыг 2010 онд илрүүлсэн бөгөөд судалгааны ажил дөнгөж сая өндөрлөсөн байна. Эмэгтэйн цавь орчимд бяцхан хүүхдийн шарил байсан гэнэ. Нас барах үедээ энэ эмэгтэй 25-35 настай байсан бөгөөд жирэмсний үе нь 38 долоо хоногтой байжээ. 

Ургийн байрлал тун өвөрмөц бөгөөд толгой, их бие нь эхийнхээ биеэс цухуйсан бол хоёр хөл нь савандаа үлдсэн байна. Тэгэхээр энэ хүүхдийг хорвоод мэндэлсэн гэж үзэж болно. Ийм тохиолдол маш ховор байдаг билээ. Эмэгтэйн гавлыг нүхлэх ажилбарыг хийсэн байлаа. Дундад зууны үед ийм ажилбарыг хийж байсан нь сонирхол татаж байгаа юм. 

Эх сурвалж www.wikimon.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?