Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга иргэний саналын мөрөөр ажиллав
🕔 2018/03/27 09:56
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд Дархан сумын 4 дүгээр багийн иргэн, өндөр настан С.Очироос /2018.03.21/ тус багийн нутаг дэвсгэрт ОХУ-д харьяалагдах орон сууцанд засвар хийх хүсэлтэй байгаа бөгөөд засвар хийх санхүүжилт авахыг хүсч байгаа тухай өргөдөл ирүүлсэн юм.Мөн тус байрнуудын орчин нөхцөлийг газар дээр үзэж танилцах тухай шаардлагыг ирүүлсний дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга иргэний саналын мөрөөр ажиллаж, өндөр настан С.Очир гуайтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. скачать dle 12.0