📅

ТРАМПЫН ХАДАМ ААВ, ЭЭЖ ХОЁР ЦАГААЧИД БАЙХАА БОЛИНО

🕔 2018/02/22 11:43

ТРАМПЫН ХАДАМ ААВ, ЭЭЖ ХОЁР ЦАГААЧИД БАЙХАА БОЛИНО

 

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын эцэг эх удахгүй Америкийн иргэд болно. Энэ талаар "The Washington Post” сонин Дональд Трампын гэргийн ашиг сонирхлыг төлөөлж ажилладаг хуульч Майкл Уалдсын хэлсэн үгэнд үндэслэн мэдээлжээ.

Уалдсын хэлснээр Цагаан ордны эзний хадам аав ээж хоёр болох Виктор Кнавс, Амалия нар АНУ-д хууль ёсоор, "байнгын оршин суугч” хэлбэрээр амьдардаг.

Тэд ногоон картны сугалаанд хожиж, Словениос Америкт иржээ. Меланиягийн эцэг эх хэзээ тэдэнд Америкийн иргэншил олгох бол хэмээн ёслолын өдрийг нь тэсэн ядан хүлээж байна.

Тус улсад цагаачид орж ирэх дүрмийг чангатгах болсныг эсэргүүцдэг хүний эрхийг хамгаалагчид Ерөнхийлөгчийн хадмуудыг АНУ-д хуулийн дагуу амьдарч байгаа юу гэх асуудлыг байнга хөнддөг.

Мелания Трамп тухайн үедээ Югославын бүрэлдэхүүнд байсан Словенийн Ново-Место хотод төрсөн. Харин 1996 оноос Нью-Йоркт амьдарч байгаа юм. Тэрбээр 2005 оны нэгдүгээр сард Трамптай гэрлэж, жилийн дараа АНУ-ын иргэн болжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?