📅

Арслангууд хулгайн анчны толгой, буу хоёрыг л үлдээжээ

🕔 2018/02/15 10:30

 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Крюгер үндэсний дархан цаазат газраас арслангуудад идүүлсэн хулгайн анчны биеийн үлдэгдэл олдсоныг цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ. Бутан дотроос анчны толгой, цэнэглэсэн буу хоёр үлдсэн байсныг өнгөрсөн амралтын өдөр олсон байна. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хулгайн ан нэмэгдэж байгаа гэнэ.

Одоо цагдаа нар хохирогчийг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна гэж Лимпопо мужийн цагдаагийн төлөөлөгч Моаче Нгоепесайд мэдэгджээ.

Өнгөрсөн онд энэ бүс нутагт хэд хэдэн арсланг хордуулж алаад толгой, саврыг нь тайрч авсан хэрэг гарч байв.

Арслангийн эд эрхтнийг уламжлалт анагаах ухаанд ашигладаг ёс байдаг нь ийнхүү хулгайн анчдын анхаарлыг татдаг ажээ. Өмнөд Африкт хирс хулгайгаар агнах явдал мөн байнга гардаг. Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын уламжлалт эмчилгээнд хирсний эврийг ашигладаг нь эрэлтийг нэмэгдүүлдэг юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?