📅

“ЭРЧИМ” БАГ, ХОЙД СОЛОНГОСЫН "ХЭПҮЛ" БАГТ НУТГИЙНХАА ТАЛБАЙД 4:0-ЭЭР ХОЖИГДЛОО

🕔 2018/02/14 07:59
 “ЭРЧИМ” БАГ, ХОЙД СОЛОНГОСЫН "ХЭПҮЛ" БАГТ НУТГИЙНХАА ТАЛБАЙД 4:0-ЭЭР ХОЖИГДЛОО

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын "Эрчим” клубын шигшээ баг,БНАСАУ-ын "Хэпүл” багтайөөрийн хөлбөмбөгийн холбооны талбайд тоглож 4:0 гэсэн оноогоор хожигдлоо.

"Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 11 удаагийн аварга "Эрчим" клубын баг, Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Cup” тэмцээний Play-off шатны эхний тоглолтоо Хойд Солонгосын"Хэпүл”багтайийнхүү эхний тоглолтоо хийж ялагдал хүлээлээ.

Монголын хөлбөмбөгчдөд Хойд Солонгосын багаас суралцах зүйл нэлээд байгаа нь харагдаж байлаа. Гэхдээ манай залуусын ур чадвар чамлахааргүй ахисан болохыг энэ тэмцээн харууллаа. Манай "Эрчим” баг эхний 45 минутад 2 гоол алдсан бөгөөд дараагийн 45 минутанд хоёр ч удаа гоол оруулах боломжоо алдсан хэдий ч өөрийн хаалганд гоол алдалгүй эхний 40 минутыг хүртэл хамгаалж чадсан. Харин сүүлийн 5 минутад нэг гоол, шүүгчийн нэмэлт цагт дахин нэг гоол алдсанаар 4 гоол хийсэн амжилтаар Өмнөд Солонгосын баг ялалт байгууллаа. Хариу тоглолт энэ сарын 20-нд Хойд Солонгост болно.

Дашрамд дуулгахад,БНАСАУ-ын "Хэпүл” клуб нь байгуулагдаад ердөө таван жил болсон Хойд Солонгосын отгон баг хэдий ч богино хугацаанд амжилттай тоглож өнгөрсөн жил Хойд Солонгосын Лигийн хоёрдугаар байрт орж "AFC Cup” тэмцээнд хүч үзэх эрх авсан байна.

"Эрчим” клубньөнгөрсөн жил "AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хойд Солонгосын "Дөрөвдүгээр сарын 25”, "Кигванча” багуудтай тус тус таарч 4 тоглолт хийхдээ тэднээс хожил авч чадаагүйбилээ.

Д.Өлзий


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?