📅

ГОЛЛАНДЫН ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН ТАМИРЧИН 3 ОЛИМП ДАРААЛАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

🕔 2018/02/12 07:45
 ГОЛЛАНДЫН ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН ТАМИРЧИН 3 ОЛИМП ДАРААЛАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайн уралдаанд Голландын тамирчин Свен Крамер алтан медаль хүртлээ.
 
"Ёнхап” агентлагийн мэдээлснээр, С.Крамер 6 минут 9.76 секундэд барианд орсон байна. Ингэснээр тэрбээр гурван олимп дараалан  энэ төрлөөр алтан медаль хүртэж байгаа юм.
 
Энэ төрөлд Канадын тамирчин Тед-Ян Бремен хоёрдугаар байр эзэлсэн бол Норвегийн тамирчин Сверре Жунде Педерсен гуравдугаарт барианд оржээ.
Г.Доржханд
montsame

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?