Хойд Солонгост архийг шар айрагтай хольж уухгүй байхыг иргэддээ уриалжээ
🕔 2018/01/29 11:47
Хойд Солонгосын төв радиогоор иргэддээ хандан шинэ жилийн үдэш архийг шар айрагтай хольж уухгүй байхыг уриалсан байна. ТАСС агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын төв радиогоор " Шинэ жилийг угтах орой иргэн бүр 80 миллилитрээс хэтрэхгүй архи уух. Мөн архи, шар айраг хоёрыг тус тусад нь уух хэрэгтэй” гэх анхааруулга нэвтрүүлжээ. Чухам яагаад ийн анхаарулах болсноо тайлбарлахдаа "Өвлийн цагт хүний бие маш их дулаан шаарддаг. Тийм учраас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь чухал” гэжээ. Солонгосын дайны үеэс цэргүүд шар айрагт хатуу архи хольж уух болсон нь өдгөө хоёр Солонгост ёс заншил шахуу хэвшмэл зүйл болж, иргэд нь найр наадам, наргиан цэнгээний үеэр голцуу архи, шар айргаа хольж уудаг болсон аж.