📅

Хацу башёд "Касүгано" дэвжээний гүрж бөх Точиношин түрүүллээ

🕔 2018/01/29 09:37

Хацу башёд "Касүгано" дэвжээний гүрж бөх Точиношин түрүүллээ

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё 15 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Нэгдүгээр сарын тэмцээн Хацу башёд "Касүгано" дэвжээний гүрж бөх Точиношин түрүүллээ. Точиношин 14 даваатайгаар Хацу башёг өндөрлөж, европ тивээс мэргэжлийн сүмод түрүүлсэн гуравдахь бөх болов.  

Тэрбээр мэргэжлийн сүмод 12 жилдээ барилдаж буй бөгөөд дээд зиндаанд 58 башё барилдаж түрүүлсэн байна. Энэ нь түүхэн дэх 4 дэх удаан түрүүлсэн амжилт юм байна. Маэгашира цолтон уудаас хамгийн сүүлд МУГТ Н.Цэвэгням 6 жилийн өмнө түрүүлж байжээ.

Точиношин "Касүгано" дэвжээний бөх бөгөөд жинхэнэ нэр нь Леван Горгадзе. Тэрбээр өдгөө 31 настай ба кареерынх нь турш 487 даван, 402 удаа өвдөг шороодож, 56 удаа өнжиж байжээ. Жюүрёо зиндаанд 3, макүшита зиндаанд 2 түрүүлсэн амжилттай. Дайчин бөхийн шагнал 5 удаа, техниктэй бөхийн шагнал нэг удаа хүртэж байсан. Кинбоши хоёронтоо гардаж байсан бөх юм. Оргил цол нь сэкиваке. Тэрбээр гуравдугаар сарын тэмцээнд сэкиваке цолтой барилдах нь тодорхой. 

Точиношины гэргийн саяхан амаржин охинтой болсон. Тэрээр охиндоо Аваргын цомтой, шинэ цолоор бэлэг барьж байгаа юм. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?