📅

Украйны дорнод нутгийн хурцадмал байдлыг намжаахыг уриалав

🕔 2017/12/25 08:23
 
 Украйны дорнод нутгийн хурцадмал байдлыг намжаахыг уриалав

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд Францын ерөнхийлөгчийн ордон  мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Меркел нар мөн өдөр Украйны  асуудлаар хамтарсан мэдэгдэл нийтэлж, холбогдох талууд даруй арга хэмжээ авч,  мөргөлдөөний бүсээс хүнд зэвсгийг хурааж, бүс нутгийн хурцадмал байдлыг  намжаахыг уриалсан байна.

Мэдэгдэлд: Украйны дорнод бүсийн асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх нь  цорын ганц боломжит арга зам юм хэмээн онцолсон бөгөөд Украйны асуудлаарх гурван  талын нэгдсэн хэсэг буюу Украйн, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны  байгууллага, ОХУ12-р сарын 20-нд зул сарын баяр, шинэ оны үеэр Украйны дорнод  нутгийг энх тайван, амар амгалан болгохыг баталгаажуулахаар санал нэгдсэнийг  сайшаав.

Тус мэдэгдэлд ОХУ-ын албаны хүн Украйны дорнод нутаг дахь "Талуудын  хилийн шугамд гал зогсоон, тогтвортой болгох асуудал”-аарх нэгдсэн хяналт,  зохицуулалтын төвд үргэлжлэн ажиллахыг уриалсан  байна. 


Сарантуяа

ХОУР



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?