📅

Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14.0 сая ам.доллараар барихаар болов

🕔 2017/12/22 09:49
 
 

Барилга, хот байгуулалтын яам арав гаруй аймгийн  цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Эдгээрийн нэг нь Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болсон юм.

Нээлтийн ёслолын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны чанарын түвшин дээшилнэ. Ингэснээр Дархан хот болон хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжирна” гэдгийг онцлов.

Төслийн нийт өртөг 20.68 сая ам.доллар бөгөөд үүний арав гаруй хувийг Монгол Улсын Засгийн газар, 90 орчим хувийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14.0 сая ам.долларын гэрээгээр барьж байгуулахаар Герман-Италийн хамтарсан компанитай гэрээ байгууллаа.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?