БНСУ-ын цэргүүд Умард Солонгос руу “Сануулсан буудлага” хийлээ
🕔 2017/12/22 08:46
БНСУ-ын батлан хамгаалахын сайд хоёр Солонгосын хооронд болсон буудалцааны талаар тайлбар хийлээ. Өмнөдийн хийсэн тайлбарт Умард солонгосын хилийн албаны цэргүүд өмнөдийн хилийн шугамруу хэт ойртож ирсэн учраас анхааруулж 20 гаруй удаа сануулга буудлага хийсэн гэж мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Умард Солонгосын цэргүүд хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээр манантай үеийг далимдуулан зугтаасан хүнийг хайж байсан гэж мэдэгдлээ. Өнөө өглөө хоёр улсын хилийн шугамын орчимд өтгөн манантай байсан байна.
С.Сэнгүм
скачать dle 12.0