📅

ЭЗНИЙХЭЭ АЛЛАГЫН "ГЭРЧ БОЛСОН" АМЬТАД

🕔 2017/12/01 09:11
 

Царцаа

Энэ түүх хэдийгээр гэрийн тэжээмэл амьтны тухай биш боловч хамгийн сонирхолтой нь байж магадгүй юм. Шавж судлаач Гофф 1989 онд гэртээ халдлагад өртөж амь насаа алджээ. Мөрдөн байцаагч нар хэргийн газар шалгалт хийж, сэжигтнийг байцааж байх явцад хэргийн гогцоо болсон нэгэн баримтыг олсон юм. Сэжигтний хувцсан дээр царцааны хөл наалдсан байсан төдийгүй биеийнх нь зарим хэсэг хохирогчийн өмдөн дээр бас байжээ. Шинжилгээгээр шавжны биеийн хэсгүүд нэг царцааных болох нь тогтоогдсоноор сэжигтнийг ялласан аж.
 

Тоть

Хира нэртэй тоть 2014 оны хоёрдугаар сард амиа алдсан Нилам Шармагийн аллагын цор ганц гэрч байжээ. Гэмт хэрэгтэн аллагын үед зогсоо зайгүй хуцаж байсан нохойг хүртэл хөнөөчихөөд зугтсан юм. Хохирогчийн хамаатан нь Энэтхэгийн өдөр тутмын сонины сэтгүүлч Вижей Шарма байсан бөгөөд тэрбээр талийгчийн тэжээмэл тоть хүргэн дүү Ашутошийг нь харах, эсвэл нэрийг нь сонсмогцоо хашгиран сандчиж байгааг анзаарч цагдаа нарт мэдэгджээ. 

Байцаалтын үеэр цагдаа нар Ашутошийн нуруун дээр шувууны хазсан сорви байгааг ч илрүүлсэн юм. Тэрбээр хамаатны эгч Ниламтайгаа мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар аминд нь хүрсэн байжээ. Харин Хира шувууны баатарлаг үйлс сонин хэвлэлээр нийтлэгдэж багагүй шуугиан тарьсан гэдэг.

 

Алуурчныг илчилсэн муурнууд

Амьтны дэлгүүрийн эзэн Лори Аукер 1989 оны тавдугаар сард гэнэт ор сураггүй алга болжээ. Энэ явдалд гэрийнхэн нь маш их түгшиж байсан бөгөөд гурван долоо хоног хайсны эцэст цогцсыг нь Пенсилвания мужаас олжээ. Цагдаа нар энэ хэрэгт Лоригийн салсан нөхөр Роберт Аукерийг сэжиглэсэн ч баттай баримт хэрэгтэй байлаа. 

Хүмүүсийн хэлснээр Роберт сүүлийн хэдэн сар Лориг дагасан ба үхлийнх нь дараа машинаа засуулж, зарах гэж байсан аж. Харин засварын газрын ажилчид Робертын машинд муурны үс энд тэндгүй байсныг цагдаа нарт мэдээлжээ. Энэ үс нь Лоригийн тэжээвэр хоёр муурных мөн болох нь тогтоогдсоноор Роберт цаазаар авахуулах ял хүртсэн гэнэ

 

Амиа алдсан эзнийхээ өшөөг авч чадсан нохой

1998 онд Вашингтон мужийн Сиэтл хотын нэгэн байшинд алуурчдын халдлагад өртөж амиа алдсан хос, нохойн цогцос олджээ. Хэрэгт сэжиглэгдсэн Кен ба Жеорж нарыг мөрдөн байцаагчид их сонин байдлаар хэргийг нь хүлээлгэжээ. Хэрэг үйлдэх үеэр тэдний өмсөж байсан хувцсан дээр амь үрэгдсэн нохойн цус үлдсэн болохыг шинжилгээгээр нотолсон аж. Энэ нь хөөрхий нохой эздийгээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг харуулж буй бөгөөд эцэст нь амиа алдсан хэдий ч өшөөгөө авч чадсан нь бахархууштай юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?