8 дугаар цэцэрлэгийн цэвэр усны шугамын гэмтлийг засварлалаа
Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн цэвэр усны 29 метр шугам хөрсөн дээр хэт хүйтэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө хөдсөн байна. Тус дуудлагын дагуу аймгийн Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, уг цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч Хатиган болор ХХК зэрэг байгууллагуудын холбогдох албаны хүмүүс газар дээр нь тав хоногийн турш ажиллаж гэмтлийг устган шугамыг хэвийн үйл ажиллагаанд нь орууллаа.
Дээрх гэмтэлтэй холбоотойгоор цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс эдгээр өдрүүдэд цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдсан болоод уг цэвэр усны шугам хөлдөх шөнө нөөцийн сав дүүрэн, ажиллах горим алдагдаагүй хэвийн байсан ба уурын зууханд галчаар олон жил ажиллаж байсан туршлагатай хүмүүс ажилладаг гэдэг мэдээллийг өгөв. Цаашид хүний хүчин зүйл, гүйцэтгэгч ХХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж зэргийн аль нэгнээс юм уу эсвэл зөвхөн цаг агаарын хүйтрэлтээс шалтгаалж шугам хөлдсөн эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоон акт гаргана.