📅

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуул, Гадаадын Иргэн Харьяатын удирдлагуудыг худлаа "Сүр Данзан" царайлахаа болих хэрэгтэй гэв

🕔 2017/11/30 08:05
 
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуул, Гадаадын Иргэн Харьяатын удирдлагуудыг худлаа "Сүр Данзан" царайлахаа болих хэрэгтэй гэв

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж,  2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоолоо.Үхрийн мах 27900, адууны мах 33600 тн-ыг, харин хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар боллоо.
 
Мөн энэ онд экспортлох адууны махны хэмжээг 10 мянган тн-оор нэмэгдүүлэхээр хурлаас шийдвэрлэлээ.
 
Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээ бий болгох саналыг үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад тавьсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдааны үеэр хөндөж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл арга хэмжээг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжид мэргэжил-арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгалаа.
 
Мөн хурлаар хүнсний улаан буудай 225 мянга, үрийн улаанбуудай 10 мянган тн-ыг импортлоно. Мөн 4218 тн хуурай сүү импортлоно, харин шингэн сүүний импорт хийхгүй гэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн юм. Мөн уг хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулын Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харьяатын газрын дарга нарын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж : "Та нар ач холбогдолгүй зүйл хийж, аж ахуй эрхлэгчдийг хохироож байна, ард нь хувийн ашиг сонирхол байдаг юм биш биз? зарим юман дээр  худлаа "Сүр Данзан" царайлахаа болих хэрэгтэй" гэв .

 

http://sonin.mn/news/politics-economy/84858


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?