📅

Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

🕔 2017/11/30 08:27
 Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

"Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын  үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм.

"Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтнүүд салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох, нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зэрэгт саналаа нэгтгэж цаашдын бодлогоо тодорхойлох юм байна. Уг хэлэлцүүлэг маргааш өндөрлөнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?