📅

МАЛЧДААС МАЛЫГ ЗЭЭЛЭЭР АВЧ БАГШ, ЭМЧ НАРТ ӨГЬЕ

🕔 2017/11/28 13:46

МАЛЧДААС МАЛЫГ ЗЭЭЛЭЭР АВЧ БАГШ, ЭМЧ НАРТ ӨГЬЕ

Судлаач, профессор Д.Чулуунжав Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ. Ил захидалдаа тэрбээр малчдаас малыг зээлээр авч багш, эмч зэрэг төрийн албан хаагчдад олгох саналыг дэвшүүлжээ.

Ил захидлыг бүрэн эхээр хүргэе.

"Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Юуны өмнө эрх баригч МАН-ын даргаар сонгогдсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Та чадна.

"Хүн хэлэхээс наашгүй” гэгчээр ах нь эрдэм номын хүн боловч, миний шавь нар хот, хөдөөгүй олон бий. Тэдэнтэйгээ байнгын холбоотой учир бодит мэдээлэл авдаг. Энэ өвөл, ирэх хавар хатуу болж, малын тэжээл хомсдох болов. Манай орны бараг бүх нутгаар өнгөрсөн зун байгаль цаг уурын эрхшээлээр ган болж, малчид хадлан тэжээлээ хангалттай базааж чадаагүй.

Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны нэгдүгээр сараас нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд малчдаас зээлийн журмаар хонь, ямаа, үхэр, адууг өвлийн идшинд зориулан авч, тэдэнд өгөх ажлыг даруй зохион байгуулах санал юм. Багш, эмч, бусад албан хаагчдыг хамруулах биз ээ. Одоо өвлийн идэш бэлтгэж байгаа үед малчдаас махыг зах зээлийн ханшаар тооцон авч, мөнгөө ирэх онд олгох боломжийг судлуулан хэрэгжүүлбэл зохилтой.

Өвөл турж эцэн өлдөж, хөлдөж "хорогдох” олон тооны мал (мал төрийн хамгаалалтад гэсэн үг бий)-ыг зүгээр сэг зэм болгохгүй байх талтай.  Жаахан базаасан өвс, тэжээлээ хээлтэй мал, хавар төллөх малдаа зориулах нь зүйтэй. Төрийн албан хаагчид өвөл, хавартаа махтай, зундаа  борцтой байж,  цалингаа махнаас бусад зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. Хувийн хэвшилд ажиллагчдын хувьд зах дээр мах хямдарна. 

Төр засаг цалин "нэмэгдүүлж”, олон улсын валютын сантай хийсэн гэрээгээ зөрчихгүй болно. Дотооддоо ийм зохицуулалт хийх боломж байна. Аймаг, сумдын Засаг дарга нар гардан зохион байгуулах энэ ажилд зориг шийдэмгий Ерөнхий сайд Та л зохих шийдвэрийг доод олон албатуудаараа суудлуулан хийж чадна гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?