📅

Багийн ИНХ-уудыг чадавхжуулахыг хүслээ

🕔 2016/02/01 11:51

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Дархан сумын багуудын ИНХ-ын дарга нартай уулзалт хийж аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны 2015 оны тайлан, 2016 оны төлөвлөгөө,"Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулав.

Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Б.Ганпүрэв тус танхимын талаар товч мэдээлэл өгч төрийн ажилд  иргэдийн оролцоог нэмэгдүүлж багуудын Засаг дарга болон ИНХ-тай хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр зарим баг ажлын байргүй, үйл ажиллагаа, бичиг хэргийн зардал, материаллаг бааз дутагдалтайг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Багийн ИНХ-ын дарга нарын урамшууллыг нэмэгдүүлж аймгийн ИТХ-аас багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахыг санал болголоо.

Цаашид "Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” зэрэг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах чиг үүргийг тодорхой болгож "Бодлогын төвшинд" зангидаж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?