📅

Шоронгоос гараад галт тэрэг хулгайлахыг оролджээ

🕔 2017/11/27 13:43

Шоронгоос гараад галт тэрэг хулгайлахыг оролджээ

 

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хүмүүс ихэвчлэн бусдын автомашин юм уу мотоцикл, заримдаа автобусыг онилдог. Тэгвэл Америкийн Аризона мужийн Феникс хотын нэгэн оршин суугч галт тэрэг хулгайлахыг оролдоод саатуулагджээ. 
Сайн эр шоронгоос гарсан өдрөө л үүнийг хийхийг оролджээ. 

20 настай Хулио Родригес хотын өмнөд хэсэгт орших төмөр замын буудлаас галт тэрэг хулгайлахыг оролдоод баривчлагдсан гэнэ. Нэгэн галт тэрэгнээс гарах дуут дохиог сонсоод төмөр замын компанийн ажилтнууд юу болсныг шалгахаар яаран очжээ. Тэгтэл машинистын суудалд Родригес сууж байсан гэнэ. 

Буудлын ажилтнууд түүнээс баримт бичгээ үзүүлэхийг шаардтал сайн эр татгалзжээ. Хүчээр суудлаас нь чирж босгоод цагдаа дуудсан аж. Дуудлагаар ирсэн цагдаа нар Родригес тэр өдөр шоронгоос суллагдсан гэдгийг олж мэдэв. Шүүх дээр Родригес галт тэрэг хулгайлахыг оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 
Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?