Америкруу үрчлэгдэхээр нисч яваа Вьетнам хүүхдүүд /1975 он/
🕔 2017/11/17 13:55
Вьетнамын дайны үед Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жеральд Фордын зарлигаар явуулсан "Babylift” ажиллагааны хүрээнд 1975 оны 4 сарын 3-26-нд 3000 нярай болон бага насны хүүхдүүдийг Өмнөд Вьетнамаас нүүлгэн шилжүүлсэн. Тэднийг богино хугацаанд яаралтай авч ирэхэд нисэх онгоц хомсдолтой байснаас Америкийн томоохон бизнесмэнүүд хувийн онгоцоороо туслан энэ ажиллагаанд оролцож байсны нэг нь Playboy сэтгүүлийн эзэн Hugh Hefner юм. Дайны дараа 10300 өнчин хүүхэд АНУ-с гадна Австрали, Канад, Баруун Герман болон Франц улсуудад өргөгдсөн байдаг.
https://www.facebook.com/healthlifenewworld/photos/pcb.128339937832610/128339847832619/?type=3&theater
скачать dle 12.0