📅

Хошууч генерал Б.Хурц ШАНТААЧИН болжээ

🕔 2017/11/17 09:40

Хошууч генерал Б.Хурц ШАНТААЧИН болжээ

 

Төр засгийнхан тэр тусмаа МАН-ынхан хөл толгойгоо мэдэхээ болиод хэдэн сарыг үзэж байна. Хамгийн хачирхалтай нь тэжээсэн бяруу нь тэрэг эвдэнэ гэгчээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц сүүлийн үед шантаач хийж, гацаанд оруулаад байна.

 

У.Хүрэлсүхийн засгийн газрын Хуульзүйн сайдаар Ц.Нямдорж томилогдсон. Энэ үеэс эхлэн ТЕГ-ын дарга Б.Хурц, сайд Ц.Нямдорж хоёрын хоорондын дайн хэвлэлээр үргэлжилсэн гэж болно. Гэхдээ хамгийн хачирхалтай нь хоёр хүний хоорондын үл ойлголцол өнөөдөр нам бүр цаашилбал улсын аюулгүй байдлын асуудал болоод хувирчихсан нь ихээхэн сонирхолтой.

Урьд нь Б.Хурц Тагнуулын Ерөнхий газрын дарга байхдаа албаны шугамаар хэдэн гишүүдийн мэдээллийг олж авчихсан аж. Тиймдээ өнөөдөр УИХ дахь хэдэн гишүүдийг жижгэрүүлж, шүд зуусан байдалтай "Би хариулчих юм уу яах юм гишүүдээ, айн? Хариулчих уу?” гээд л сууж байна.

Гэтэл өнөө гишүүд нь түүний Өмнөд Солонгост элчин сайд суух эсэхийг "томилгооны сонсгол”-оор шийднэ ч гэх шиг. Гэхдээ тэр сонсгол нь хаалттай болж магадгүй гэнэ. Учир нь улсын нууцтай холбоотой ч гэх шиг. Тийм юм бол сонсгол гэж юу байхав дээ нэгэнт нууц юм чинь нууцаараа л үлдэг. Ерөнхийдөө бол хэдэн гишүүдийнхээ судсыг барьчихсандаа Б.Хурц УИХ чуулган дээр додьгор суугаад ЭЛЧИН САЙДЫН суудлыг ШАНТААЧИЛЖ сууна гэхэд хилсдэхгүй биз ээ.

 

FACT.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?