📅

Саудын Араб тэргүүтэй холбоотнууд Йеменд цохилт өгснөөс 26 энгийн иргэн амь үрэгджээ

🕔 2017/11/02 11:26

Саудын Араб тэргүүтэй холбоотнууд Йеменд цохилт өгснөөс 26 энгийн иргэн амь үрэгджээ

 

Саудын Арабын удирдсан холбоотны цэрэг 11-р сарын 1-ний өглөө Йемений хойд нутгийн Саада мужид агаараас дайралт хийсний улмаар татаж хэлэхэд 26 энгийн ард иргэд амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ.

Йемений Саада муж Саудын Арабтай хаяа залган оршиж, хилийн нутагт байнга мөргөлдөөн гардаг. Дайралтад өртсөн зах өмнө фронтоос хэдхэн километрийн зайтай, эндээс Хусайт бүлэглэлийн зэвсэгт этгээд байнга ирж юм худалдан авлаг байжээ.

2015 оноос хойш, Саудын Арабын удирдсан холбоотны цэрэг агаараас дайралт хийж, энгийн номхон иргэдийн аминд хүрсэн хэрэг байнга гарч байна.

Энэ оны 10-р сарын 18-ны өдөр, олон орны холбоотны цэрэг Йемений зүүн хойд нутгийн Жавф мужийг агаараас дайрч, нэг гэр бүлийн эзэгтэй хүүхэд зэрэг 6 хүний аминд хүрчээ

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?