📅

У.Хүрэлсүхийн кабинетэд хэн хэн багтах вэ

🕔 2017/10/05 09:06

У.Хүрэлсүхийн кабинетэд хэн хэн багтах вэ

 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Түүнийг томилогдоход УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Одоо Ерөнхий сайд болоод тамгаа авсны дараа энэ бүх зовлон таны ачаа болно шүү. Ялангуяа багш, эмч нарын цалингийн асуудал яригдаж байна. Болохгүй, чадахгүй, бүтэхгүй гэж ерөөсөө хэлж болохгүй. Аль болох алхам гаргаарай. Дараагийн сонгууль хүртэл 3 жилийн хугацаа байна хичээж, зүтгэж ажиллаарай. Эдийн засгийн асуудал хүнд байгаа ОУВС-тай Ж.Эрдэнэбатын засгийн газар хамтарч ажилласан шүү. Алдаа оноотой зүйл байж болно. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж яваад бүтээсэн зүйлийн цааш нь үргэлжлүүлэхэд онцгой анхаараарай. Хүүхдийн мөнгийг өгөөрэй. Та одоо бол цөөнх байгаа шүү. Ардчилсан намтай нийлж олонх болсон" хэмээн сануулсан юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд хуулийн хугацаанд Засгийн газраа байгуулахыг сануулсан.

Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинет хэзээ байгуулагдах вэ. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлснээр энэ сарын 10-ны дотор Засгийн газар байгуулагдсан байх учиртай. Тодруулбал, ирэх долоо хоногийн мягмар гаригт байгуулагдсан байх учиртай гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрсийг наана нь тодорхой болгосон байх шаардлагатай юм.

Түүний кабинетэд хэн хэн суух нь одоо хүртэл олны анхаарлыг татаж байна. Ер нь шинэ байгуулагдах Засгийн газар давхар дээлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Мөн МАН-ын зүгээс шинэ гишүүдэд сайдын суудал өгөхгүй байхаар тохиролцсон гэдэг. Гэвч өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад байр сууриа нэгтгэж чадалгүй, Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зураагүй 32 гишүүн чуулганы хуралдаандаа ороогүй юм.

У.Хүрэлсүхийн зүгээс зарим сайд нарыг хэвээр үлдээхийг хүсч, саналаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн сайд С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг хэвээр үлдээхийг хүссэн ч энэхүү саналаас Ц.Мөнх-Оргил татгалзсан байна. Харин хамгийн сонирхолтой нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан сайдын суудлыг аминчлан захижээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг аль нэг сайдын суудалд суулгаж өгөхийг захисан байна. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын суудлыг бэлдээд байгаа аж.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетийн сургийг гаргавал,

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Сумъяабазар эсвэл Я.Содбаатар
  • Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Тэрбишдагва
  • Барилга, хот байгуулалтын сайд Ж.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ө.Энхтүвшин эсвэл Б.Саранчимэг
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Я.Содбаатар эсвэл Л.Энхболд
  • Эрчим хүчний яам Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн яам тухайн салбараас
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд одоогоор нэр нь яригдсан хүн байхгүй.

Б.АНИР

http://www.zaluu.com/read/190ecegg4


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?