Сайхан мэдээ: Тэмээн сүргийн тоо 20 орчим мянган толгойгоор өсчээ
🕔 2016/01/20 13:43
Монгол Улсын тэмээн сүргийн тоо энэ жил өмнөх жилээсээ 20-иод
мянган толгойгоор өссөн байна. Тэмээн сүргийн тоогоороо аймагтаа
тэргүүлдэг Баянхонгор аймгийн Баянговь сумыхан Монгол Улсын аварга
тэмээчин С.Чимэддорж агсны нэрэмжит тэмээний уралдааныг зохион
байгууллаа.
Манай улс өнгөрсөн жил 349.3 мянган толгой тэмээ тоолуулсан бол энэ жил тэмээн сүргийн тоо 367.9 мянгад хүрсэн байна.
Баянхонгор аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсад эхний 3-т ордог. Энэ ч утгаараа тус аймгаас Улсын аварга тэмээчин олон төрж байсны нэг нь Монгол Улсын аварга тэмээчин С.Чимэддорж. Тэрбээр 1966 оноос эхлэн нэгдлийн тэмээ хариулж, монгол тэмээг өсгөн үржүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж явсан нэгэн юм.
Аварга тэмээчний нэрэмжит баярыг Баянговь сумыхан хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай аж.
Нийтэлсэн: MNB Монголын мэдээ
скачать dle 12.0