📅

Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон "Global IT Challenge-2017" тэмцээнд монголын баг амжилттай оролцоод ирлээ

🕔 2017/09/25 20:19

НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн 9 дүгээр зүйл "Хүртээмж” бүлэгт Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ, технологи нь хот хөдөө хаана ч нийтэд хүртээмжтэй байхад чиглэсэн зохих арга хэмжээг авах тухай заасан байдаг.

Ази, номхон далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ” Инчоны стратегийн Зорилго 3-д "Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 оны 05 сарын 01-ний өдөр үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд "Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв зохион байгуулсан билээ.

Уг тэмцээнд оролцогсдоос шалгарсан Ганбаатар овогтой Цолмон-Од, Болдсайхан овогтой Отгон-Эрдэнэ, Төгсдэлгэр овогтой Төгсжаргал, Алтангэрэл овогтой Лхамсүрэн нар нь 2017 оны 09 сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын "GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

"GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд оролцож өрсөлдсөн ба манай баг тамирчид өөрсдийн ур чадвар, авьяас, мэдлэгээ дайчлан оролцлоо. Манай багийн гаргасан амжилтыг дурдвал:

1.Монголоос оролцогч Г. Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-дтэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртлээ.

2.Багийн төрөлд Монголын баг амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртлээ.

3.Багийг тэргүүлж явсан МБУЧОС-ийн эрхлэгч Б.Алтмаагийн "Мэдээллийн технологийн уралдааныг эх орондоо зохион байгуулсан туршлага” илтгэл "BEST PRACTICE” илтгэлээр шалгарлаа.

Багийн нийт гишүүдэд халуун баяр хүргэхийн хамт хүүхэд залуусаа бэлтгэн, дадлагажуулж ажилласан МБУЧОС-ийн багш Л.Отгон түүнчлэн СЗСҮТ-ийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.
 
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?