📅

Азийн маркетингийн наадмаас Жем Хужирт компани “Үндэсний ялагч” шагнал хүртлээ

🕔 2017/09/25 14:58

Азийн маркетингийн наадмаас Жем Хужирт компани “Үндэсний ялагч” шагнал хүртлээ

 

Азийн маркетингийн холбооны чуулга уулзалт "SMART-2017” Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы үеэр Азид зохион байгуулагддаг тэргүүлэх зэрэглэлийн маркетингийн шагнал болох "ASIA MARKETING EXCELLENCE AWARD” шагнал гардуулах ёслол болж Азийн маркетингийн дээд шагнал болон Үндэсний ялагчдыг тодруулсан юм. Монгол улсаас "Жем Хужирт” компанийн Хужирт брэнд "Marketing company of the year” номинацид эх орноо төлөөлөн өрсөлдөн "Үндэсний ялагч” шагнал хүртлээ. Хужирт байгалийн эрдэст ус нь Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнтэй өрсөлдөн чанар нэр хүндийн шалгаруулалтаас Алтан медаль хүртэж байсан бол энэ удаад шилдэг маркетингтай компаниар ийнхүү шалгаран олон улсад Монголынхоо нэрийг дахин гаргаад байгаа юм. Шалгаруулалт "Marketing Company of the Year” болон "Marketing 3.0” номинацуудын дагуу 5-р сард Индонез улсын Бали аралд болж өнгөрсөн бөгөөд Азийн маркетингийн холбооны гишүүн 17 орны 70 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Үндэсний ялагчаар шалгарсан "Жем Хужирт” ХХК нь сүүлийн 3 жилийн хугацаанд Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрлэлдээ шинэлэг технологи нэвтрүүлэн нэр төрлөө нэмэгдүүлж, эко үйлдвэрийг ашиглалтад оруулан байгалийн эрдэст усны төрөлдөө тэргүүлсэн амжилтаар "Asia Marketing Excellence Awards”-ын Үндэсний ялагч шагналыг ийнхүү хүртээд байгаа юм. Мөн компанийн үзэл баримтлал болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажлууд нь гол нөлөө үзүүлжээ.

Азийн маркетингийн наадмаас Жем Хужирт компани

Шалгаруулалтын "Asia Marketing Company of the Year” шагналын хувьд шинийг санаачилсан,маркетингийн онцгой стратеги, тактикийг хэрэгжүүлж, үнэ цэнийг бүтээсэн болон борлуулалтын өсөлт, зах зээлд эзлэх хувь хэмжээг харгалзан шалгаруулсан байна. Харин "Asia marketing 3.0” шагналын шалгуур нь эрхэм зорилго, зорилт үнэт зүйлтэйгээ тохирсон шилдэг байгууллагын соёлтой компани байх, энэ нь хэрэглэгчийн сэтгэл зүрх, оюунд суурилсан хэрэгцээг агуулсан, маркетингийн стратегидаа тусгасан байх зэрэг шалгуурыг тавьсан байна. Азийн маркетингийн шагнал гардуулах ёслол болон Азийн маркетингийн холбооны чуулга уулзалт давхацсан SMART-2017 арга хэмжээг Монголын маркетингийн холбоо эх орондоо амжилттай зохион байгууллаа. Чуулганы үеэр Дэлхийд болон Азид тэргүүлж байгаа Компаниудын маркетингийн мэргэжилтнүүдийн хамгийн орчин үеийн чиг хандлага, дижитал маркетингийн арга хэрэгсэл хэрхэн байгаа талаарх шилдэг илтгэлүүд тавигдаж мөн Монголын брэнд бүтээгдэхүүнийг Азид хэрхэн амжилттай гаргах сэдвийг хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Монголын брэнд бүтээгдэхүүнийг Дэлхийд гаргах их үйлсэд үнэтэй хувь нэмэрээ оруулан яваа Үндэсний ялагчаар тодорсон "Жем Хужирт” ХХК-ийн хамт олонд халуун баярыг хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?