📅

Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхээр 35 иргэн сургалтанд хамрагдаж байна

🕔 2016/01/20 11:54

Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхээр 35 иргэн сургалтанд хамрагдаж байнаХүүхэд харах үйлчилгээ үзүүлэхээр 35 иргэн сургалтанд хамрагдаж байна

"Хүүхэд харах үйлчилгээ” үзүүлэх хүсэлтэй иргэдэд зориулсан сургалтын нээлт өнөөдөр /2016.01.19/ аймгийн ХГБХХ-т боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-эрдэнэ, НХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалаг-Тамир, НХХ-ийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. "Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй үйлст гар бие оролцож байгаа иргэдэд энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-эрдэнэ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Манай аймгаас "Хүүхэд харах үйлчилгээ” үзүүлэх хүсэлтэй стандартад нийцсэн байртай 35 иргэн дээрх сургалтанд хамрагдаж байна.

Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгийн зардал олгогдох юм байна. Эцэг эх, асран хамгаалагчийн сард төлөх нэмэлт төлбөрийн дээд хэмжээ нийт зардлын 60 хувиас хэтрэхгүй байх юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?