📅

Эрчүүдийн хэлээр: Төгс эмэгтэйг илэрхийлэх 40 зүйл

🕔 2017/09/14 15:12

Эрчүүдийн хэлээр: Төгс эмэгтэйг илэрхийлэх 40 зүйл

 

1. Үглэхгүй байвал тэр төгс эмэгтэй.

2. Үнэнийг мэдэхийг хүсэхгүй байгаа л бол бүү асуу. Зарим зүйлийг мэдэхгүй өнгөрсөн нь хамгийн сайн сонголт болох нь ч бий.

3.Цаг үргэлж дагаж, мөрдөж, хянахаа боль.

4. Бүсгүй хүн бүр байгалиасаа сайхан харагддаг гэдгийг ойлгоосой. Заавал өөрийгөө "Хөөрхөн байна” гэж хэлүүлэх гэж олон юм шалгаахаа болиосой.

5. "Чи чадна”, эсвэл "Чи чадахгүй ээ” гэдэг үгийг хэлэх хэрэггүй. Биднийг зүгээр л байгаагаар нь хүлээж аваасай.

6. Биднийг сэтгэлээр унагах зүйл битгий хэлж байгаарай.

7. Асуухаасаа өмнө боддог байгаасай.

8. "Би найзуудаа алдмааргүй байна” гээд намайг битгий орхиосой.

9. Дуртай зүйлсийг минь битгий үгүйсгэж байгаарай.

10. Байнга утастаж, байнга мэссэж бичихгүй байвал их л зүгээр байна.

11. Харилцаагаа "Гэхдээ л би түүнд хайртай” гэж бүү зөвтгөөсэй. Буруу зүйлийг ямар ч шалтгаангүйгээр шударгаар олж хараасай.

12. Аальгүй, эрээ цээргүй аашлахгүй байвал тун сайхан байна. Хялбар охид хэзээ ч бидэнд таалагдаж байгаагүй юм шүү.

13. Хэтэрхий бардам зан эмэгтэй хүнийг гутаадаг юм шүү.

14. Биднийг үгүйсгэсэн зүйлсийг бүү ярьж байгаарай. Хэн ч өөрийгөө хэн нэгнээс дорд гэж үзэхийг хүсэхгүй шүү дээ.

15. Найдлагагүй байдал хэнийг ч дур булаам болгодоггүй.

16. Хардалт хайрыг цөхрөлд унагадаг юм. Ямар ч хүн хардуулан байж хайрлана гэж юу байхав.

17. Сексээс татгалзахын тулд дандаа уучлалт гуйхаа боль л доо. Чамд үнэхээр хэцүү байгаа бол чамд хайртай эр чинь ойлгоно шүү дээ.

18. Бүх зүйлийн хариулт нь секс гэж боддогоо больж үз. Чиний буруу хийсэн зүйлийг зөвтгөх шалтгаан нь секс биш. Бид тэнэг биш.

19. Биднийг өөрчлөх гэж оролдохоо больж үз. Эр хүн ямар байсан түүгээрээ л үлдэхийг хүсдэг юм.

20. Бидний Facebook хаяг дотор юу хийгээд байгаа юм бэ. Энэ чинь миний хувийн орон зай биз дээ.

21. Дуугаа хураачихдаг бүсгүйчүүдийг ойлгох үнэхээр хэцүү. Би ямар бодол уншдаг зөн билэгтэн биш дээ. Ний нуугүй ярилцъя.

22. Ярилцахыг хүсэхгүй байхад минь битгий маргаан эхэлж бай л даа. Би тайвширч бодмоор байна.

23. Миний өнгөрсөн амьдралыг шүүх гэж бүү оролд. Хэн ч өнгөрснийг өөрчилж чадахгүй. Бас үүгээр намайг үргэлж буруутгахаа боль. Мартаж үз.

24. Надад таалагдахгүй байгаа, миний чадахгүй зүйлсийг хийлгэх гэж бүү хүчил. Дургүйд хүчгүй гэдгийг мэдэх үү. Энэ чинь л хэрүүл, маргааны эхлэл юм шүү дээ.

25. Гэр бүлийнхэн, найз нөхөддөө миний талаар гомдоллохоо боль. Хувийн амьдралаа тэдэнд дэлгэлээ гээд биднийг л хүмүүс элдвээр бодохоос биш юу ч өөрчлөгдөхгүй.

26. Найз нөхдөөс минь холдуулах гэж бүү оролд.

27. Буцаж нийлэх гэж надаас битгий гуй. Эр хүний сэтгэл нэг эргэсэн бол буцаж ирдэггүй гэдгийг ойлго. Би өөрийгөө хүчилж чадахгүй.

28. Цаг үргэлж хэрүүл нэхэхээ боль.

29. Хэлсэндээ хүрч бай. Залгана гэсэн бол залгаж бай. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Хэлсэндээ хүрдэг бүсгүйчүүд хайр татам байдаг юм шүү дээ.

31. Намайг өөрийнхөө дуртай зүйлст дуртай болгох гэж бүү хүчил. Би чамаас өөр хүн.

32. Би чамайг хайрлаж, хамгаалах гэж төрсөн эр хүн. Түүнээс биш чамаар хамгаалуулах гэж энд ирээгүй.

33. Намайг байгаагаар минь хайрла. Илүү зүйл бүү нэх. Би саятан биш.

34. Секс бол шинэ мэдрэмжийн эрэл болохоос биш уйтгар гунигийн бүжиг биш.

35. Чиний хуучин найз залуу бол чиний өнгөрсөн амьдрал. Одоо энэ чинь надад хамаагүй. Надад түүний тухай бүү дурс.

36. Энэ бол тэдний л мөнгө. Түүний бүх мөнгийг өөртөө зарцуулах гэж бүү шаард.

37. Надтай тэнэг хүн шиг бүү харьц.

38. Битгий тулган шаардаж бай. Эвээр ярилцаж шийдсэн зүйл урт настай байдаг юм.

39. Бидний төлөвлөгөөг дундаас нь бүү нураа.

40. Хэтэрхий их анхаарал, халамж бүү хүсч бай. Охид нялх хүүхэд биш биз дээ.


 
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?