📅

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

🕔 2017/09/08 09:05

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

 

Нэг. УИХ-ын ээлжит бус чуулганы ирц: УИХ-ын ээлжит бус чуулган 73 буюу 96,1 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын гишүүн  О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нарын 3 гишүүнээс бусад нь чуулгандаа ирсэн байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлгийн чөлөөтэй байгаа. Харин Д.Тэрбишдагва гадаадад томилолттой байгаа бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү ямар нэг шалтгаантай эсэхээ мэдэгдээгүй ажээ.

Хоёр:: Ээлжит бус чуулганы онцлох ишлэлүүдээс:

УИХ-ын гишүүн Ө.Энхсайхан

-Засгийн газрыг огцруулахаар гурван зүйлийн үндэслэл гаргажээ. Яг бодоод байхаар энэ бүхнийг чинь 65 бүлэг дээр л дахин дахин ярьсаар байгаад ингэж чиглүүлж шийдэж өгсөн шүү дээ. Бүлгийн шийдвэрээс  гадуур Засгийн газар дур мэдэн хийсэн ажил гэж нэрлэж чадахгүй. Тэгэхээр энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм. Зүгээр, Засгийн газар руугаа  хамаг буруугаа  түлхчихээд гэмгүй амьтад суугаад үлдэх юм уу. Жишээ нь боловсон  хүчний бодлогын алдаа гарсан гэж байна. Гэтэл энэ 65 чинь л Засгийн газар руу баахан улс шахсан шүү дээ. Дэд сайд, агентлагийн дарга, газар хэлтсийн дарга гээд баахан хүмүүс чихсэн ш дээ. Тэгээд мэргэжлийн Засгийн газрын утгыг алдагдуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү.

Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

-Гуравхан сарын өмнө бие биеэ үнсэж үнгээд магтаж  байсан нөхөд өнөөдөр бие биеэ үзэн ядаад байх юм. Нөгөө эр хүний жудаг нь хаачсан юм. Эр хүний ноён нуруу нь хаана очоод хугарч байгаа юм. Ийм хуурмаг улстөрчидтэй, ийм хуурмаг улс төртэй байхад ард түмэн яаж итгэх юм... Нам дотроо амь нэгтэй байж чадахгүй юм бол ард түмэнтэй амь нэг байна гэж байхгүй ээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-Хагацашгүй сайн нөхөддөө  марташгүй муу үгийг бүү хэл ээ гэж ардын үг бий. Би өөрийнхөө ажлыг өгч байгаад концесиийн гэрээний асуудлыг шалгуулж хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэг сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ нотлуулна. Ийм байдлаар бид цааш цаашдаа зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд  бие биеэ харлуулах, гутаах үйлдэл битгий хийдэг байгаасай. Өнөөдрийн энэ бие биедээ шидэж байгаа хатуу үг, гүтгэлэг чинь 2020 оны сонгуулиар эцэстээ бидний эсрэг ашиглагдана. Тийм учраас улстөр хийж болно, тодорхой зорилго тавьж болно. Сэтгэл санаанд чинь нийцэхгүй байж болно.  Хамгийн гол нь хатуу хүтүү гүжир гүтгэлэг тарааж журмын нөхдөө битгий харлуулж байгаасай гэж журмын нөхдөөсөө хүсэх байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн АН-д нэлээд хатуу дүн тавьсан. Илүү сахилга баттай хариуцлагатай намд итгэл хүлээлгээд үзье гэсэн сонголтоор ард түмэн та бүхэнд 65 суудал өгсөн. Энэ 65-ын 41 нь шинээр сонгогдсон  гишүүд байгаа. Шинэ гишүүд эрийн сайндаа гарчихаагүй. Өнгөрсөн 4 жил энд суусан Ардын намын 26 гишүүн маш хариуцлагатай хатуу чанга байр суурин дээр байж АН-ын болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилсний үр дүнд өнөөдөр 41 шинэ гишүүн энд сууж байгаа юм. Шинэ гишүүд жаахан хариуцлагатай байх хэрэгтэй... Зарим нь  хэтэрхий ямба сууж, хэтэрхий эрх мэдэлд бялуурч байна. Орон нутагт очоод хэдэн дарга тойруулчихаад гишүүнээ гишүүнээ гэхээр  эрх мэдэлд хүрчихлээ гэж андуураад байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд

65 гишүүн минь ээ, Ний нуугүй хэлэхэд та бүхэн маань бүгд л төрийн албанд ах дүү, хамаатан саднаа гуйж байгаад оруулсан шүү. Тэгээд төрийн албаа муутгасан. Тэгвэл тэр хүмүүсээ зайлуул л даа. Тийм байж Засгийн газрын хэдхэн хүнээ чичлэх шаардлаггүй. Би засгийг огцруулах ёстой, ёсгүй гэхгүй. Ямар ч Засгийн газар гарсан нэмэгдэхүүний байрыг сольсноор  нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Энийгээ сайн бодоорой.

 

Гурав. Хэн хэн Засгийн газраа унагав: Гишүүдийг үг хэлж дууссаны дараа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураасан. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцрууллаа. Хуралдаанд 73 гишүүн санал өгсөн бөгөөд гишүүдийн 57,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин гишүүд энэ талаар хэрхэн санал өгснийг доорхи жагсаалтаас харна уу.

 Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн гишүүд:

 Т.Аюурсайхан

С.Батболд

Ж.Батзандан

Б.Батзориг

О.Батнасан

Б.Баттөмөр

Л.Болд

Х.Болорчулуун

Ж.Ганбаатар

Д.Гантулга

Ц.Гарамжав

Ц.Даваасүрэн

Д.Дамба-Очир

Б.Жавхлан

С.Жавхлан

Г.Занданшатар

Д.Мурат

З.Нарантуяа

Х.Нямбаатар

Ц.Нямдорж

М.Оюунчимэг

Л.Оюун-Эрдэнэ

Б.Пүрэвдорж

Ш.Раднаасэд

Я.Санжмятав

Д.Сарангэрэл

Я.Содбаатар

Г.Солтан

Д.Сумьяабазар

А.Сүхбат

Д.Тогтохсүрэн

Ч.Улаан

Н.Учрал

Ч.Хүрэлбаатар

Д.Цогтбаатар

С.Чинзориг

Л.Элдэв-Очир

Ж.Энхбаяр

Л.Энхболд

Б.Энх-Амгалан

С.Эрдэнэ

Д.Эрдэнэбат

 Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:

 Н.Амарзаяа

Ё.Баатарбилэг

Х.Баделхан

Б.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ

М.Билэгт

С.Бямбацогт

Д.Ганболд

Б.Дэлгэрсайхан

Д.Лүндээжанцан

Л.Мөнхбаатар

Ж.Мөнхбат

Г.Мөнхцэцэг

Ц.Мөнх-Оргил

Н.Номтойбаяр

Н.Оюундарь

Д.Оюунхорол

Б.Саранчимэг

О.Содбилэг

Г.Тэмүүлэн

Б.Ундармаа

А.Ундраа

Д.Хаянхярваа

Ц.Цогзолмаа

Н.Цэрэнбат

Б.Чойжилсүрэн

М.Энхболд

Н.Энхболд

Ө.Энхтүвшин

Л.Энх-Амгалан

Ж.Эрдэнэбат

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?