📅

Ким Чен Ун пуужингийн сүүлийн туршилтдаа гуамыг багтаасан байжээ

🕔 2017/08/31 10:06

Ким Чен Ун пуужингийн сүүлийн туршилтдаа гуамыг багтаасан байжээ

 

Хойд Солонгосын талаас өчигдөр Японы газар нутгийг хамарсан пуужингийн туршилт хийсэн билээ. Энэ талаар тус улсын удирдагч Ким Чен Ун "Энэ нь АНУ-ын газар нутаг болох Гуамын арлыг багтаасан байсан” хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрээр дараагийн алхмаа хийхээс өмнө АНУ-ын хариу үйлдлийг хүлээнэ гэдгээ нэмж хэлсэн байна. Солонгосын албан ёсны мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ким дундын зайны стратегийн баллистик пуужингийн довтолгоо болон цэргийн хүчний дайралтыг Номхон далайд хийх төлөвтэй байгаа аж.

 

Пуужингийн дайралт нь АНУ, Өмнөд Солонгосын уламжлалт цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн эсэргүүцлийн нэг хэсэг байсан хэмээн KCNA агентлаг мэдээлж байна. Энэ сарын эхээр Хойд Солонгос Японыг Гуамын арлыг оролцуулан пуужингаар харвана гэж заналхийлж байсан билээ. Өнгөрсөн онд Хойд Солонгосын талаас харвасан холын тусгалтай пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн юм. Тэгвэл энэ нь түүнээс хойшхи анхны харвасан сум болж байна. Түүнчлэн энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хойдуудын удирдагчийг зохисгүй үгээр хэлсний дараа дээрх дайралтын шуугиан эхэлсэн билээ. Хэд хэдэн удаагийн утасны ярилцлагын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Японы болоод Өмнөд Солонгосын холбоотнуудтайгаа хойдуудын пуужингийн туршилт нь өдөөн хатгалга бөгөөд аюул заналхийлэл юм хэмээн зөвшилцөлд хүрчээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ энэ талаар "Хүчтэй эсэргүүцэж байна” хэмээснийг Associated Press дамжуулжээ. Дээрх пуужинг Пхеньяны онгоцны буудлаас хөөргөсөн хэмээн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх Жэймс Мартины төвийн судалгаанд өгүүлсэн байв. KCNA-гийн мэдээлж буйгаар Ким пуужингийн туршилтыг Японы арлын оршин суугчдад 107 жилийн өмнө хоёр улсын хооронд тохиосон наймдугаар сарын цуст 29-нийг сануулахаар шийдсэн аж.

 

Японы Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэхүү пуужингийн хөөргөлт нь урьдаас төлөвлөгдөөгүй томоохон заналхийлэл байлаа гэсэн юм. Тэгвэл энэ зуур АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Пхеньяны үйлдэлд бүх талаар хариу үзүүлэх боломжтой гэж байгаа билээ. Түүнчлэн Абэ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жае Ин нар Хойд Солонгост үзүүлэх дарамтыг дээд хэмжээнд нь хүргэхээр зөвшилцсөн талаар Мүүн Жае Ин-ий төлөөлөгч Пак Су Хюун мэдэгдэлдээ дурдсан байна.

 

"Дэлхий дахин Хойд Солонгосын сүүлийн мессэжийг маш тодоор бас маш чангаар бүгд хүлээн авлаа. Түүний хөршүүд болоод НҮБ-ын бүх гишүүд үүнийг олж харлаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн мягмар гаригт хийсэн хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Гэсэн хэдий ч АНУ өдөөсөн хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийсээр байгаа юм. Энэхүү мэдэгдлийн дараа Азид хувьцааны ханш бага зэрэг унаж, иенийн ам.доллартай харьцах ханш суларчээ. Хойд Солонгос ийнхүү өөрсдийн давуу талаа харуулсаар байна. Хэдийгээр олон улс орнууд хойдуудыг эдийн засгийн аргаар хориг арга хэмжээ авахаар зарлаж буй ч үүнийг тэд үл тоон ажиллах төлөвтэй байна.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?